“Болор цом”-ын эзэн Б.Баттулгыг орон сууцтай болгох аян өрнүүллээ
Энэ жилийн "Болор цом 36"-ын эзнээр яруу найрагч Б.Баттулга тодорсон.

Тодруулбал, энэ сарын 5-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын "Боржигон" чуулгад болсон "Боржигон голомт-Болор цом-36" яруу найргийн наадамд “Талархлын шүлэг” бүтээлээрээ тэрбээр тэргүүн байрт шалгарсан юм.  

Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй Б.Баттулга найрагч Монголын их утга зохиолд 1990-ээд оныхон гэж алдаршсан яруу найрагчдын төлөөлөл билээ.

Тэрбээр "Болор цом" наадамд өмнө нь найман удаа тусгай байрт хурдалж байсан бол энэ удаа бүтээл нь "Болор цом-36" наадмын тэргүүн байрыг түүнд авчирсанд олон хүн баяртай байгаа.

Тэгвэл шинэхэн Болор цомын эзэн Б.Баттулгын төрж өссөн нутаг Завхан аймгийн Их-Уул сум бөгөөд нутгийн зөвлөлөөс нь байртай болгох аяныг өрнүүлж эхэлжээ.

Нутгийн зөвлөлөөс нь их дэмжиж байгаа бөгөөд яруу найрагт хайртай, дуртай хүн бүр энэ аяныг дэмжиж байгаа аж.
 
О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochinn 2019-01-23 02:08:53
    Nutag nugiinkhan ny avch egne biz ugaas shilen sav egch baikhaar bair egdeg baisan bol odoo aaviin huuhduudiig yalgaltai bish
  • Сүхээ  2019-01-21 11:09:47
    Өнгөрсөн жил Болор цом авсан Отгонбаяр улс төрөөс хол залуу учир Бямбадорж энэ тэр нь дэмжсэнгүй дээ. Ховдынхон хос цомтойболовч нэгнийг нь улс төржөггүй учир ....
  • Иргэн 2019-01-10 23:17:35
    Зүв зүгээр бүв бүтэн оюуны чадамжтай (байх) залуу хүнд байр авч өгөх хөдөлгөөн. Энэ нутаг усанд өөр утлгамдсан өсуудал байхгүй? Хамаатан, найзууд нь уу?
  •  2019-01-10 18:40:02
    хэ хэ. би шүлэг бичэе. надад байр өгөөрөөөө
  • Зочин 2019-01-10 09:14:16
    Баттулга 90 -д оны төлөөлөл бишээ. Иймэрхүү юманд хандив цуглуулаад ирэхлээр нэг л бишээ.ЯмарЯвуухулан,Лхагвасүрэн бишд ээ
  • gaihaltai sanal 2019-01-10 09:07:17
    ih -uul sumiihaa zamiig zasahiin orond bair suuts ch geh shig,,,