М.Энхболд: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа
“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний эсэргүүцлийн жагсаал” Сүхбаатарын талбайд болж байна. Энэ жагсаалыг зохион байгуулагч УИХ-ын нэр бүхий таван гишүүн болон жагсагчдын төлөөлөл өнөөдөр УИХ-ын даргатай уулзалт хийсэн.

Уулзалтаар ямар асуудал яригдсан талаарх сэтгүүлчдийн асуултад УИХ-ын дарга М.Энхболд “Сүхбаатарын талбай дээр жагсаж байгаа иргэд, УИХ-ын зарим гишүүд надтай уулзъя гэдэг хүсэлт тавьсан. Хүсэлтийг хүлээн авч, уулзсан. Санал бодол, шаардлагыг сонссон. Өмнө нь арванхоёрдугаар сарын 27-ны жагсаалын дараа надад шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагын дагуу хариуг өгөх гэсэн боловч шаардлагын хариутай танилцах хүсэлгүйгээр “Шаардлагын хариуг хүлээж авахгүй” гэсэн. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны үеэр болон өмнө нь ч УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх асуудал хуулийн дагуу явагдах ёстой гэсэн байр суурийг миний зүгээс илэрхийлсэн. УИХ-ын гишүүдийн шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороо “Хуульд нийцээгүй учраас хэлэлцэх боломжгүй” гэх тайлбар гаргасан. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулахтай холбогдсон Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлаад, Байнгын хороогоор хэлэлцэхийг дэмжсэн. Хуулийн төслийг дэмжиж байгаа” гэлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-01-11 01:08:18
    Элдэв олон зүйл ярьдаггүй болохоор нь ҮНЭН ДАРАИТАЛЖ байна аа. Ах гүрийгээд бай. Хуулийн дагуу л огцордог юм шүү
  • зочин 2019-01-10 14:59:30
    Үхдэлээ зайлаад энэ улс орны ажлыг явуулаад ѳгѳѳч , адгийн новш, ард түмнийг яасан их басамжилж бна аа
  • зочин 2019-01-10 14:16:09
    энэ хүнийг үнэхээр зовоож байна даа төв түвшин болохоор нь араатнууд амьдаар нь зулгааж байна хэнд муу юм хйисэн бэ
  • Bod Uhaar 2019-01-10 10:19:21
    Durak tolgoi erguuleed baihaar zailchihaachee ami bish zaya bish ur huuhed ach guch udam sudraa ydaj bodooch ! Ter chini bas hezuu ye? !