PM2.5, PM10 зэрэг хорт утаа шүүгчийг цонхондоо байрлуулж гэр бүлээрээ эрүүл агаараар амьсгалах боломжтой
Сүүлийн үед нүүрсний болон бусад утаа тортогийг шүүх зориулалттай, цонхонд суурилуулдаг утаа шүүгч иргэдийн сэтгэлд нийцэж, хэрэглээ нь нэмэгдсээр байна. Иймээс бид энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ECO AIR ХХК-ийн борлуулалтын менежер Н.Гантулгатай ярилцлаа.

-Нийслэлүүд бидний санааг зовоож байгаа нэг асуудал бол яах аргагүй утаа. Танай компанийн зүгээр гэр бүлээрээ эрүүл, цэвэр агаараар амьсгалах боломжтой бүтээгдэхүүн оруулж ирсэн байна. Бүтээгдэхүүнээ танилцуулахгүй?

-Утаанаас иргэн хүн өөрийгөө хамгаалахын тулд  PM 2.5 тоосонцрыг шүүдэг маскыг зүүхийг санал болгож байна. Харин манай компанийн зүгээс цонхондоо PM 2.5, PM 10 зэрэг хорт утааны шүүгчийг байрлуулахыг санал болгож байгаа. Энэ шүүлтүүрийг тавьснаар гэр бүлээрээ эрүүл агаараар амьсгална гэсэн үг. Бид цонхон дээр суурилуулдаг утааны шүүлтүүрээ урд хөршийн “Тэкэси”  улсын үйлдвэрээс оруулж ирдэг.  Энэхүү утаа шүүгчийг тавиулснаар 1-6 сар ашиглах боломжтой.



-Энэ шүүгч агаарыг хэдэн хувь шүүх боломжтой вэ?

-Хорт утааг 80-85 хувь хүртэл шүүнэ. Саяхан манай нэг хэрэглэгч  утаа шүүгчээ дахин солиулах үеэрээ утаа тортог, нүүрсний үнэрийг ч мартсан тухай ярьсан л даа. Цонхондоо шүүгч байрлуулсан айл бүхэн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна. Яг одоо бол утааны оргил үе учраас иргэд утаа шүүгчээ маань сар болоод л солиулах санал тавьдаг.

-Шүүлтүүрийг хэдэн төгрөгөөр суурилуулах вэ?

-Хамгийн том хэмжээнээсээ хамаараад 55 мянган төгрөг, дундаж нь 40 мянган төгрөг, жижиг нь 30 мянган төгрөгийн үнэтэй. Шүүгчийг дахин солиход үндсэн үнээс 50 хувь хямдруулдаг.

-Одоогоор танайх хэчнээн өрхөд шүүгчээ суурилуулсан бэ?

-300 шахам айлд шүүгчээ суурилуулсан. Эдгээр айлуудаас дахин шүүгчээ солиулсан ч  айлууд байгаа. Агаар шүүгч цонхондоо байрлуулснаар нарийн ширхэгт тоосонцор биед нэвтрэхээс сэргийлэх боломжтой. Гэрийн доторх агаар гаднаас дутахааргүй бохир байдаг гэнэ л дээ. Гэтэл цонх нээхээр мөн л ялгаагүй хорт утаа тоосонцортой нүүр тулдаг. Харин цонхондоо хорт утаа, тоосонцрыг шүүгч байрлуулснаар цэвэршүүлсэн агаараар амьсгалах боломжтой.

Сансар орчмын айлд тавьсан шүүлтүүр 7 хоногийн дараа

-Шүүгчтэй холбоотой гомдол санал ирүүлж байгаа юу?

-Одоогоор гомдол ирээгүй байна. Бидний бас нэг давуу тал нь нэг шүүгдэж бохирлогдсон хаягдлыг өөрсдөө очиж аваад тусгайлан устгалд оруулдаг л даа. Харин ч жирэмсэн ээжүүд болон нялх хүүхэдтэй айлууд сонирхож, суурилуулах хүсэлтээ ирүүлж байгаа. Тэдэнд цэвэр агаар юу юу илүү чухал шүү дээ.

-Танайхтай ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа газруудаас танай шүүгч ямар давуу талтай вэ?

-Манай материал хэт нимгэн бас зузаан нь биш. Тиймээс агаар нэвтрэхэд саадгүй бөгөөд байгалийн хүчин зүйлүүдэд тэсвэртэй. Цас бороо, ус нэвтрэхгүй гэсэн хуванцар бүрхүүлтэй.


 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-01-11 15:32:36
    хүчилтөрөгчийн агууламж 16%-с доош байхад амьсгалд тээртэй. дутагдалд оруулна. тэрийг бодоороо доо. үндсэн агууламж нь 23% шүү дээ
    103.26.193.31
    Мэдэгдсэн Хариулах