Оюутны санаачилгын тэтгэлэгт төслийн эцсийн шатны шалгаруулалт эхэллээ
Оюутны санаачилгын тэтгэлэгт төслийн эцсийн шатны шалгаруулалт эхэллээ. БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалангаар ахлуулсан төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд яамны бодлогын газрын холбогдох мэргэжилтнүүд, ТББ-ын төлөөлөл, их дээд сургуулийн удирдлага, оюутны холбоодын төлөөлөл оролцож байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-ийн хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилд Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутнууд, Инженер технологи, Багш, Урлагийн боловсролын хөтөлбөрөөр суралцаж байгаа болон Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад судалгааг нь дэмжиж судлаач оюутан бэлтгэх зорилгоор оюутны санаачилгын тэтгэлэгт төслийг  2018 оны арванхоёрдугаар сарын 3-наас 30 хоногийн хугацаатай зарласан. Нийт 243 төсөл ирснээс сургууль дээрээ эхний шатны шалгаруулалт явагдаж 147 төсөл шалгарсан юм.

Эцсийн шатны шалгаруулалт нь “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр сонгон шалгаруулах, санхүүжүүлэх” журамд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу оюутнуудын нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц, тодорхой асуудлыг шийдвэрлэх, тухайн оюутны суралцах хугацааны орлого, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байрыг бэхжүүлэх, амьдрах чадварыг хөгжүүлэх ерөнхий шаардлагын дагуу үнэлнэ. 

Шалгарсан төслүүдийн мэдээллийг Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн www.herp.mn болон БСШУСЯ-ны албан ёсны цахим хуудас болох www.mecss.gov.mn  сайтаар зарлах болно.

Эх сурвалж: БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.