Машинаа халааж орхиод хулгайд алджээ
Тээврийн хэрэгслээ нормалдаж хараа хяналтгүй орхисны улмаас автомашинаа алдсан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст өнгөрсөн шөнө 03:00 цагийн орчимд иргэнээс "автомашинаа алдчихлаа" гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Жижүүрийн бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг шуурхай явуулахад СХД-ийн 6 хороонд оршин суух эрэгтэй Ц нь БЗД-ийн 3 хороо Сансарын тунель дээр караокед үйлчлүүлж байх хугацаандаа өөрийн эзэмшлийн автомашинаа халаах зорилготой асаалттай хараа хяналтгүй үлдээх үед БЗД-12 хороонд оршин суух хаягтай У /эр.27н/ нь согтуугаар унаж зугтаасныг илрүүлэн эрүүлжүүлэх саатуулах арга хэмжээг авч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иймд иргэд тээврийн хэрэгслээ халаахдаа хараа хяналтгүй орхихгүй байх мөн автомашиндаа гар цүнх болон эд зүйлсээ үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.