“Баярлалаа” гэж хэлэх олон улсын өдөр

Хамгийн эелдэг найрсаг өдрүүдийн нэг болох Олон улсын “Баярлалаа” гэж хэлэх өдөр (International Thank You Day) өнөөдөр тохиож байна.

Оросын “спасибо” гэдэг үг нь  “спаси Бог” (Бурхан өршөө) гэсэн үгнээс 16 дугаар зуунд үүсчээ. Мөн ийм утгатай Английн Thank you гэдэг үг нь зүгээр нэг талархал илэрхийлэхээс хавьгүй гүнзгий утгатай юм. Монголчуудын хувьд үгийн сангийн арвин их баялагтай. Тэр ч утгаараа гялайлаа, талархлаа, баярлалаа гэх мэт өдөр тутмын гэлтгүй хүндэтгэлийн үгсээр сэтгэгдлээ илэрхийлдэг.

Талархлын үг өөрийн дулаан бүлээн сэтгэлээр хүнийг тайвшруулан тайтгаруулж чаддаг гэдэгт сэтгэл судлаачид итгэлтэй байдаг. Тиймээс энэ өдөр хүн бүрт талархсан сэтгэлээ илэрхийлж “баярлалаа” хэмээн хэлдэг байна.

Үгийн хүч юунаас ч хүчтэй гэдэг. Сайхан үгийг бие биедээ хэлж, өнөөдөр гэлтгүй өдөр тутамдаа багахан зүйлийн төлөө ч баярлалаа гэж хэлж хэвшицгээе.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.