Улсын Филармони П.И.Чайковскийн бүтээлээр тоглолт хийнэ

Улсын Филармонийн симфони найрал хөгжим энэ сарын 19-ний өдөр Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн "Ромео, Жульетта" уран зөгнөлт удиртгал болон "Симфони No.6 B minor OP.74" хэмээх хоёр бүтээлээр тоглолт хийх гэж байна. 

Тоглолтыг удирдаач Соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаш удирдан толилуулах бол төгөлдөр хуурч М.Цогбадрах тайлбарлаж хөтлөх аж.

Найрал хөгжимчид суут хөгжмийн зохиолчийн “Оргилуун” хэмээн тодотгосон зургадугаар симфонийг олон жилийн өмнө маэстро, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаярын удирдлагаар сонсогчдодоо хүргэж байсан юм.

Хөгжмийн зохиолч уг бүтээлээ 1893 оны хоёрдугаар сард туурвиж эхлээд, наймдугаар сард дуусгасан бөгөөд хоёр сарын дараа Петербургт өөрөө удирдан тоглуулжээ.

Амьдралын  баяр баясгалан хийгээд үхлийн харангын тухай хурцаар илэрхийлсэн уг симфонийнхоо нээлтийн тоглолтыг сонсогч түмэндээ хүргэснээс ес хоногийн дараа хөгжмийн зохиолч энэ хорвоог орхижээ.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ene hyn ardiin jujigchin men yy?ygyi yu? 2019-01-12 09:49:52
    zaluus aa!!!chaddag yum bol ta nar ene togloltiig yzeed ter ataarhalaa bich?....ta nar sayhan ardiin jujigchin chol temdeg absan radiogiin RABDAN,yrtiin dyych T...