ЖДҮХ сангаас зээл авч өрөө дарсан Л.Энхболд гишүүнийг парламент хамгаалж үлдлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Дөнгөж сая чуулганаар гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар нууц санал хураалт явуулж 67.2 хувь нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.Түүний хувьд “Хас говь транс” ХХК-ний нэр дээр 950 сая төгрөгийн зээл авсан байдаг.

Ингэхдээ өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах "Дэлгэр говь" төсөл бичүүлсэн. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулжээ. Улмаар, ЖДҮХС-аас өнгөрөгч тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан.

Энэ дагуу Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байгаа юм. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-03-11 07:36:17
    Iim l umnuud ih hurald suuhaar iah bilee dee
  • zochin 2019-01-16 08:41:06
    Энэ ч яахав харин юу ч үгүй байж 9 давхар байр барьж байгаа баригдаагүй байж өрөөнүүдийг нь зарсан байгаа Амарзаяа гишүүн хаанаас санхүүжилт аваад байгаа нь л с...