Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Улстөрийн үйл явдлууд шил дарааллан өрнөсөн нэгэн долоо хоног өнгөрч байна. Долоо хоногийн мягмар гарагт  Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг баривчилсан бол мөн энэ өдөр Прокуророос  УИХ-ын 4 гишүүнийг түдгэлзүүлэх прокурорын саналыг УИХ-ыд ирүүллээ. Харин пүрэв гарагт Сүхбаатарын талбайд жагсаал болсон бол Төрийн ордон УИХ дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх болон УИХ-ыг даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ мэт өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлууд эргэн сануулъя. 

Д. Дорлигжавыг баривчлав

Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн зэрэг томоохон албан тушаал хашиж байсан Д.Дорлигжавыг мягмар гарагт үүрээр АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн юм. Түүнийг саатуулахын өмнөх "Алтан Дорнод Монгол" компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд 4 сая доллар бол зөвхөн ил болсон хэсэг хэмээн мэдэгдэж ээлжит дуулиан дэгдээв. 
Улмаарнийслэлийн прокурорийн газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг Хан-Уул дүүргийн шүүх хянан хэлэлцээд доорх нэр бүхий 3 хүнийг яллагдагчаар тус бүрийг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал, Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа" ХХК-ий "Голомт" банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “компаниудаас  2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.

Мөн Дамбий овогтой Баатар нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын  "Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “ХХК-иудаас  2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр  хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон бол Чангаа овогтой Бямбаа нь Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран уг хахуулын хэрэгт холбогдсон үндэслэлээр тус тус цагдан хоригдлоо.

Парламент ЖДҮ-чин гишүүдээ хамгаалж үлдэв

Долоо хоногийн даваа гарагт Прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өргөн барилаа. Хуулийн дагуу Прокурорын саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэж, шийдвэр гаргах ёстой. Гэвч УИХ энэ хугацаанд амжсангүй. 
Уг асуудлыг хамгийн эхэнд Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж дээр дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй гэсэн юм. Улмаар дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэнгүй. 
Ингээд дарааллын дагуу УИХ дээрх асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Ч.Улаан ХХАХҮ сайд болов

Хоёр сар гаруй эзэнгүй байсан ХХААХҮ-ын сайдыг өчигдөр УИХ томиллоо. Ч.Улаан сайдын хувьд өмнө төрийн сайдын албанд зургаан удаа томилогдож байсан юм. 

Нэрт хөгжмийн зохиолчдын эмчилгээнд тусламж үзүүлнэ

Долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар нэрт хөгжмийн зохиолчдын эмчилгээнд тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тодруулбал, Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын эмчилгээний зардалд зориулж тус бүр 10 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

Зохиолчдын эвлэлийн 90 жилийн ой тохиож байна

Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсны түүхт 90 жилийн ой 2019 онд тохиож байна. МЗЭ-ийн ойн баярын өдөр буюу 1 дүгээр сарын 9-ний өдөр их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын зохиолчдын эвлэлийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. 
П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.