Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын хөшөөг босгоно
Төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Цэнгэлтийн Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд түүний хүрэл хөшөөг босгож, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төв дэх Ерөнхий сайд Ц.Жигжиджавын гудамж, нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар болжээ. Хөшөөг барихад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна.

Цэнгэлтийн Жигжиджав нь Монгол Улсын найм дахь Ерөнхий сайд юм. Тэрээр 1894 онд хуучнаар Дарьгангын хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Халзан суманд мэндэлсэн. Гуч хүртлээ мал маллахын зэрэгцээ хошуу тамгын газар дайчлагдан улаач, бичээч, бичиг үсгийн багш, хошуу занги зэрэг ажил хийж байсан. 1924-1925 онд Улсын анхдугаар их хурлын төлөөлөгч, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар Сангийн яамны дэргэдэх Гаалийн нягтлан бодохын сургуульд орж, данс тооцооны мэргэжил эзэмшжээ. 
 
Улмаар 1928-1930 онд Монголын харилцан туслалцах хоршооны нягтлан бодогч, даргаар ажиллаж байгаад 1930 оны дөрөвдүгээр сарын 27-нд Монгол улсын ерөнхий сайдаар томилогджээ. Мөн 1932-1933 онд Худалдаа зам тээвэр, харилцан нэвтрэлцэх яамны сайдаар ажиллаж байсан аж.

1933 оны тавдугаар сарын 2-ны өдөр гэртээ буу алдаж учир битүүлгээр нас барсан байна. Нас барсаных нь дараа хувьсгалын эсэргүү Лхүмбийн хэрэгт холбоотой байсан гэж зарлажээ.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-01-13 05:48:08
    төсөв хаанаас гарах одоо тийм чухал гэжүү босгож болно боломжтой үедээ босгооч одоо орон сууц цэцэрлэг сургууль үйлдвэрлэл гээд 1-р асуудлууд байна.