Ипотекийн зээлийн санхүүжилтэд 309 тэрбум төгрөг зарцуулжээ

Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд нийт 309.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4.676 иргэнд олгожээ. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 191.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2.768 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 118.1 тэрбум төгрөгийг 1.908 иргэнд олгосон байна.

ОУВС энэ оноос эхлэн ипотекийн зээлийг Засгийн газрын мэдэлд шилжүүлэх шаардлагыг тавьсан ч эдийн засгийн нөхцөл байдлын улмаас Засгийн газар дангаараа дааж авч явж чадахгүй учир Монголбанктай хамтран хэрэгжүүлэхээр болсон. 2019 оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтэд 115 тэрбум төгрөг төсөвлөсөн юм.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-01-13 07:46:07
    Зээлд хөрөнгө гаргах мөн урьдчилгаа хувийг буулгах арга хэмжээ авахгүй бол банк санхүүгийн байгуулгад хүндрэл үүснэ шүү