Канадын иргэн Жереми Тиссений эрхэлдэг Махны-үхрийн фермерт зочилжээ

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Орхон аймагт “Шим-Технолоджи” ХХК-ийн Молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд оролцсоны дараа  4600 гаруй хүн амтай Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ажиллав.

Тэрээр Хутаг-Өндөр суманд махны-үхрийн фермерийн  аж ахуй эрхэлдэг Канадын иргэн Жереми Тиссений фермерийн аж ахуйтай танилцав. Канад улсын иргэн Жереми Тиссен 22 жил Монголд амьдарч байгаа бөгөөд анх Монголд ногоо тарих туршлагаас хуваалцахаар ирж байжээ.

Гэвч тэрээр эрс тэс уур амьсгалтай манай оронд амьдарч, ногоо тарихын зэрэгцээ махны үхрийн фермерийн аж ахуйг малчидтай хамт эрхлэн, Улаанбаатар хотын хоёр ресторанд эрүүл ахуйн шаардлага хангасан 10 төрлийн үхрийн махан бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.

Канадын иргэн Жереми Тиссен, Хутаг-Өндөр сумын малчидтай хамтран байгуулсан фермер нийт 200 гаруй үхэртэй юм. Тэд цаашид хүйтэн уур амьсгалд тэсвэртэй Английн Герефорд болон барууны орнуудад сүүлийн үед хамгийн их тархаж буй махны чиглэлийн үүлдэр болох хар ангус, улаан ангус үүлдрийг Монголд нутагшуулах төлөвлөгөөтэй болохыг УИХ-ын даргад танилцуулав. Тэд жил бүрийн 11 сард  үхрээ хашаанд тэжээн хүйтний улиралд үхрийн хашааны дулаан байдлыг хангахын тулд сүрэл дэвсдэг Канад туршлагыг нэвтрүүлжээ.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын фермерийн аж ахуй эрхлэгчид хэлэхдээ, цаг агаарын хүндрэл ган зудны улмаас Монгол Улсын мал сүргийн тоо толгой эрс буурах эрсдэл тулгардаг. Энэ нь хуучин арга барилаар мал аж ахуйгаа эрхлэн хөтлөх боломж эрсдэлтэй болохыг харуулж байна. Иймээс мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах, хот суурин, хүн амын төвлөрөл, зах зээлийн багтаамжаа түшиглэн мах-сүүний болон махны, сүүний төрөлжсөн аж ахуйг эрхлэх, мах сүүний хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх эрэлт хэрэгцээ, шаардлага бий болж байгааг онцлон тэмдэглэв.

Малчин Жереми Тиссен хэлэхдээ, Булган аймагт өвөлдөө дунджаар -30 градусын хүйтэн болдог. Монголчууд мал аж ахуйн орон гэдэг утгаараа өргөн уудам нутагтайгаас гадна Монгол малын чанар сайн гэж боддог. Уламжлалт мал аж ахуй эрхэлдэг малчдын хувьд өнөө цагт фермерийн аж ахуй эрхлэх сонирхолтой болж буй нь сайшаалтай. Хүйтэн уур амьсгалтай улс оронд махны чанар илүү сайн байдаг. Монгол үхрийн махны онцлог нь зөв стандартын дагуу тэжээж өсгөвөл өөх мах нь зөв зохистой хэмжээнд байдаг учраас амт чанар сайн байдгийг хэллээ. Фермерийн аж ахуй эрхлэхэд малчдад их боломж байна. Цаашдаа малын тоо толгойноос гадна чанарт анхаарах шаардлагатай байгаа. Дэлхийн ихэнх орнууд махны-үхрийг хагас бэлчээрийн нөхцөлд малладаг болохыг хэлж байлаа. Ийнхүү Хутаг-Өндөр суманд Махны-үхрийн фермерийн аж ахуй эрхэлж байгаа нь ажлын байр бий болгох улмаар өсөн нэмэгдэж байгаа үхрийн махны эрэлт хэрэгцээг хангахад бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ цаашид өндөр ашиг шимт махны төрөлжсөн үүлдэрийг Монголд суурьшуулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа УИХ-ын дарга З.Энхболд фермерийн аж ахуй эрхлэгчидтэй уулзах үеэрээ хэлж байлаа.

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд махны чиглэлийн үхрийн фермерийн аж ахуй амжилттай эрхэлж буй малчидтай уулзалт хийж, фермертэй танилцсаны дараа УИХ-ын дарга Булган аймгийн “Хонгор Агро Булган” ХХК-ийн тариан талбайд зочиллоо.

“Хонгор Агро Булган” 4023 га талбайд улаан буудай тариалсан бөгөөд цаг агаарын эрсдэлийг тооцоолон 3080 га талбайгаас улаан буудай хураахаар төлөвлөжээ. 2014 онд УИХ-ын ээлжит намрын чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, Монгол Улсын хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100 мянган тонн улаан буудайг татвараас чөлөөлсөн. “Хонгор Агро Булган” ХХК “Алтайский-530” сортын үр оруулж ирэн тариалсан нь энэ жил эрсдэлгүй, үр шимээ өгч буйг хэлж байв. Тариаланчдад цаг уурын бэрхшээлээс гадна тариалалт хийсэн талбайд мал орж сүйтгэдэг, үр тарианы талыг тариаланчид авч, талыг нь мал иддэг зэрэг хүндрэл тулгарч байна. Тариаланчид, малчид энэхүү асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа тул бодлогын хэмжээнд анхаарч үзэх шаардлага буйг  “Хонгор Агро Булган” ХХК-ийн захирал УИХ-ын даргад хэлж байв. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан хэлэхдээ, энэ жил нийт 373.5 мянган га талбайд тариалалт хийж, улаанбуудай 432.5 мянган тонн хураан авахаар төлөвлөсөн болохыг танилцууллаа. УИХ-ын даргын хөдөө орон нутагт хийж буй ажлын томилолт энэ ням гарагт өндөрлөх юм.

оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2018-01-10 03:16:42
    юу ч бүтээдэггүй худлаа шүүмжлэгчид олшироод монгол хөгжихгүй байна даа
    103.242.44.167
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2017-07-12 05:09:41
    selengin tsagaan tolgoit jinhen uulder ni haaguur bnaa mnaihaan
    66.181.160.44
    Мэдэгдсэн Хариулах
  • жаргал 2016-11-21 16:32:32
    угийн буруу зув яах вэ гадаад хун биднээс илуу ихийг санаачилж сайхан уйлд зутгэж бна бид тэгэхэд хажууд нь арчаагуй байгаадаа ичих хэрэгтэй бна даа
    66.181.186.195
    Мэдэгдсэн Хариулах
  • teneguud 2016-02-17 06:11:40
    surtein bi lav oilgood l unshchihlaa
    103.229.121.13
    Мэдэгдсэн Хариулах
  • partline.mn 2015-02-10 13:32:26
    http://partline.mn/index.php/2014-06-12-07-32-38/erchimjsen-ferm
    122.201.21.182
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-09-06 13:40:28
    Ферм гэж хэлэхийн оронд фермер гээд байх юм. Фермер гэдэ чинь ферм ажиллулдаг нь байхгуй юу. Уншихаас дургуй хурэв!
    121.99.222.255
    Мэдэгдсэн Хариулах
    • thistle 2014-10-09 06:49:57
      unen shuu. gadaad xelnii utgiig medej baij xereglej bai. orchuulj utgiig ni medexgui bol buu bich
      103.229.120.84
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-09-06 05:01:51
    Фермет гэж юуг хэлээд байгаа юм бэ?
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах