“Хакүхо цом” өсвөрийн сүмо бөхийн тэмцээний сонгон шалгаруулалт эхэллээ
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо цом" өсвөрийн сүмо бөхийн тэмцээн Токио хотноо ирэх сарын 11-нд болно. 

Энэхүү тэмцээнд 10-15 насныхан оролцдог бөгөөд манай улсаас сүмо бөхөөр хичээллэх сонирхолтой зургаан хүүхдийг шалгаруулан оролцуулах юм.  Тэмцээн таван насны ангилал /ес, 10, 11, 12, 13-15/-аар болох бөгөөд ангилал тус бүрт алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулахын зэрэгцээ “Дайчин бөх”, “Техниктэй бөх”, “Уран барилдаант бөх”-ийг шалгаруулдаг. Сүмо бөхөөр хичээллэх сонирхолтой 15 настай хүүхдүүд Х хороолол дахь Техник, технологийн дээд сургуульд өнөө өглөө эхэлсэн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.
 
П.АНИР
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.