Улсын Онцгой комисс хуралдана

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: Тэнгис кинотеатрын их танхимд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг иргэдэд танилцуулах үйл ажиллагаа болно.

09:00 цагт: Шадар сайдын өрөөнд Улсын Онцгой комиссын хуралдаан болно.

10:00 цагт: ШӨХТГ-аас Засгийн газрын XI байрны 905 тоот Хурлын танхимд “Хэвлэлийн хурал” хийнэ.

11:00 цагт: Засгийн газрын III байрны B1 давхрын мэдээллийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны 12 дугаар сарын байдлаарх хэвлэлийн бага хурал  танхимд болно.

11:00 цагт: Эрүүл мэндийн яамны 306 тоот хурлын танхимд ЭМЯ, ДЭМБ-аас хамтран Томуу, томуу төст өвний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

11:40 цагт: Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон шинээр тохижуулан ашиглалтад оруулж буй ахмадуудад зориулсан сувиллын байраа нээнэ. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу руу эргэх тойргийн дэргэдэх "Жи-Эм-Жи" худалдааны төв.

14:00 цагт: НЗДТГ-ын "А" танхимд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно.

15:00 цагт: Шинжлэх ухааны академийн гуравдугаар давхарын хурлын зааланд "Шөнийн цахилгаан эрчим хүчийг ашиглаж гэр, сууцыг дулаанаар хангах боломж" сэдэвт хэлэлцүүлэг болно.

MN-Мэдээллийн төвд

 
  • 11:00 цагт: “Сэтгэл, зүтгэл, итгэл, эх орон “ ТББ-аас “Тайван цагийн хэлмэгдүүлэлт буюу хамгаалалт” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • 12:00 цагт: Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн, сүүлийн 6-7 жилийн цалингийн дунджаас хамааруулан тэтгэврийн үнэлэмжийг бууруулсныг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.