Н.Батсуурьт шидүүлсэн залуу бөх эмчилгээ хийлгэнэ
Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны дөрвийн даваанд Улсын аварга Н.Батсуурь, Аймгийн арслан Б.Лхагвадоржтой оноолт таарч барилдсан. Харин аварга оноолт таарсан бөхөө ар дагзаар нь хүчтэй унагаасанд олон нийт дургүйцэж, цахим сүлжээнд талцаж эхэлсэн юм.

Н.Батсуурь аварга барилдааны талаараа "Барилдааны явц, давахад л тийм зүйл болсон. Би санаатай тийм зүйл хийгээгүй. Дүү хүү унахдаа биеэ хэт сулласан юм билээ. Дараа нь зүгээр босоод тахимаа өгсөн. Барилдааны үйл явц, хөндлөнгөөс харах хоёр чинь тэс өөр зүйл. Аархсан, илүүрхсэн зүйл байхгүй. Зөөлөн унагасан" гэх тайлбарыг өгсөн.

Харин аймгийн арслан Б.Лхагвадорж "Миний бие зүгээрээ. Барилдааны үеэр биеэ сулласнаас хүзүүгээрээ эвгүй унасан. Рентгэн зураг авахуулсан. Толгой доргисон. Хүзүү суулттай гэсэн эмчийн дүгнэлт гарсан. 7-14 хоног эмчилгээ хийлгэнэ" гэжээ.

Дашрамд сонирхуулахад, аймгийн арслан Б.Лхагвадорж нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат бөгөөд "МАКС" группийн бөх. Түүнийг Дархан аварга Д.Цэрэнтогтох ихэд итгэл хүлээлгэж "Бэлтгэлээ сайн хийгээрэй" гэж захидаг байжээ. Тэрбээр 17 насандаа аймгийн арслан цолтон болж байжээ.
 
О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Санх 2019-02-12 14:20:24
    Энэ нөхөр аавтайгаа нийлж цагдаа зоддог хүн мөн үү арга хэмжээ авах л хэрэгтэй
  • ZulAA 2019-01-16 12:14:48
    Batsuuriin barildah erhiig hash hariutslaga tootsoh heregtei archaagui nowsh bizdee
  • Зочин 2019-01-16 01:17:07
    Ес зуйгуй,Танхай балмад махан бембег. Гэмтсэн гэмтээгуй уучлал гуйх сэтгэлийн тэнхээгуй хун хог
  • Зочин 2019-01-15 14:17:21
    Шүүгээчээ. Хориочээ. Шалгаачээ
  • Batsyyrit arga hemjee abahgyi bol bosno  2019-01-15 12:38:25
    yneheeriin harhad erebdeltei bna lee!!!ene abraga hynii hiih barildaan men yy?yynd syyd arga hemjee abch egne yy?ard tymen saardaj bna?....
  • Хөгшин бөх 2019-01-15 12:24:13
    Албаар савж байгаа харагдсан. Энэ бол аварга биш, бүр бөх ч биш. Нэгийг нь шоронд, нөгөөг нь шороонд оруулж байж Бөхийн холбоо юм дуугарах уу...
  • b 2019-01-15 10:41:58
    Ийм жудаггүй, харгис нөхдийн цолыг хураадаг журам байдаггүй юм уу. Энэ залуу дахиж барилдах уу, хайран залуу??? Барилдах эрхийг нь хассссссссссааааачччччччччччч...
  • Зочин 2019-01-15 09:14:58
    Уналтын техник сайн эзэмших нь хэрэгтэй . Гэмтлээ сайн эмчлүүл!!! Хожимоо уршигтай шүү ! Залуу минь . Одоохондоо гайгүй гэж болохгүй. Их эвгүй унасан. !!!
  • байды 2019-01-15 09:00:59
    муухай хорлонтой барилдаж ба тодорхой сануулага шийтгэл байх ёстой харин жалга дов яриад байгаа тэнэгүүд амаа татаарай нэг үндэстэн нэг улс шүү
  • БАЛМАД ЭТГЭЭД 2019-01-15 08:57:16
    ЦАГДАА БАЙСАН Ч ЗОДОЖ Л БАЙДАГ, ЭНЭ ЕР НЬ ИХ ХЭЦҮҮ НӨХӨР ШҮҮ
  • зочин 2019-01-15 08:49:00
    эхлээд зөв унах техник сур дараа нь барилд багш нар нь зааж өгөх хэрэгтэй
  • novhiin uvs  2019-01-15 07:45:37
    halh uchraas ingej unagaj dee omhii uvsiin durved
  • Бат 2019-01-15 07:39:46
    Хоер хүн ноцолдвол нэг унана бөх гэж юу нь тийм сонин байна аа 21-р зуун адаглаад хөлсөө арчих алчуургүй өмнөөс нь ичих юм
  • яана даа, харамсаж байна 2019-01-15 06:51:20
    яасан азтай залуу вэ? БҮХ насаараа хөдлөх чадваргүй болсон бол яах билээ.
  • зочин 2019-01-15 06:17:07
    Эрхийг н хас балиар харгис амьтан,
  • Би 2019-01-15 06:07:53
    Ёстой аймаар унсан энэ Батсуурь гэдэг хүнийг барилдах эрхийн хасаач
  • Иргэн 2019-01-15 05:26:21
    Энэ залуу бөх дахин барилдана гэдэгт эргэлзэж байна. Ингэж унах нь механикаар хүзүүний мэдрэлийг гэмтээсэн байх магадлал их.
  • Иргэн 2019-01-15 05:22:45
    Нугасны гэмтэл хамгийн аюултай. Одоо мэдэгдэхгүй ч дараа нь ямар болохыг тааж хэлшгүй. Хүзүүний диск урагдаж мэдрэлээ дарсан бол аймшигтай шүү
  • эмч 2019-01-15 04:47:05
    Бие нь томрохоор толгой жижгэрдэг эргүүнүүдийн нэг. Цагдаа ч бай бөх ч бай нүдэж л явдаг. Эмч хүний нүдээр харахад аймшигтай хүнд бэртэл авсан.
  • Ju 2019-01-15 04:39:40
    Eniig odoo yamar boh gehiin.zailuul.olni haraal idsen aav huu 2 neeh ugaan daljignahgui bizee.yum hariutai shu.
  • Irgen 2019-01-15 04:32:59
    Batsuuri geh teneg uhna Ooriig ni ingej ungaval yaj gonginoj bh boloo
  • Сэтгэгдэл 2019-01-15 04:24:47
    Увсын Батсуурь гэх тэнэг үхэр барилдаж чадахгүй, ёс зүйгүй мал гэдгээ дэвжээн дээрхарууллаа. Гэмтсэн эсэх нь гол биш гаргаж буй ааш авир нь аврага хүнийх биш. ...
  • Гэлэгжав 2019-01-15 04:03:48
    Эр бяр цолонд аархаад байх юу байхав дээ?! Ер нь л хар,хороор буцалсан , хийж буй уйлдэлээ хянах чадваргуй,хун дурстэй адгуус!
  • монгол 2019-01-15 03:56:20
    Наад муу Батсуурь гэгч зэрлэг адгуусныхаа аварга цолыг хурааж, барилдах эрхийг хасаачээ.
  • зочин 2019-01-15 03:51:55
    Тийм амар идгэхгүй ёс жудагтай дээрэлхүү зангаа хаяж барилдах хэрэгтэй Батсуурь.Энэ нөхөр бас хүнд маш их зодож дээрэлхдэг гэсэн бөх болгон хэлдэг
  • ЭР БЯР БУС ЭРДЭМ МЭДЛЭГ 2019-01-15 03:51:41
    Бидний цөөхөн Монголчууд биеийн хүчийг бус оюуны бярыг шүтье.Дэлхийд гайхагдсан бүтээлтэй эрдэмтэн хүнд сум нь суурь хонь,Засгийн газар нь 3 өрөө байр өгөөч
  • Зочин 2019-01-15 03:18:09
    Эр бяр цолондоо аархаж залуу бөхөө ингэх гэж ирийн мохоож байна даа Батсуурь аа аварга бол аварга хүн шиг бай
  • Иргэн 2019-01-15 03:17:50
    Ганц Лхагдадоржийг ч биш, хэдэн хүнд ч гар хүрч гэмтээнэ, Зодуулсан цагдаа, Бөхийн холбоо дарамтлуулахаас айгаад яаж ч чадахгүй, хүчтэй мунхаг нь диилдэг хорвоо...
  • ЗОЧИН 2019-01-15 03:01:03
    Ийм механик гэмтлээс авсан хүзүүний суулт 7-14 хоногт эмчлэгдэх үү.