Д.Сарангэрэл: Цалинтай чөлөө олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар болсон
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл томуу, томуу төст өвчний дэгдэлтийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Томуу, томуу төст өвчний дэгдэлт улсын хэмжээнд 9,3 хувьтай, нийслэлийн хэмжээнд 7,1, хөдөө орон нутагт 10,6 хувьтай байна. Улсад амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувь 9,3 хувь гэж үзэж байгаа. ЭМЯ-наас долоо хоног тутамд 70 нэгжид томуугийн тархварын судалгааг хийдгээс Улаанбаатар хотод 28 нэгж байдаг аж. 

Хэрвээ амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувь 15 хувьд хүрвэл хөл хорио тогтоодог. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлаж, үзвэр үйлчилгээ, баар рестораны үйл ажиллагаа, олон нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарладаг байна.

Хэдийгээр улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний эзлэх хувь 9,3 хувьтай байгаа ч зарим аймагт, тухайлбал Төв, Дорнод аймагт 17 хувьд хүрч, хязгаарлалт тогтоожээ. Энэ хүрээнд зарим аймагт хязгаарлалт тогтоожээ.

Өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдааны үеэр хүүхэд нь ханиад, хатгаа, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн эцэг, эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох саналыг салбарын сайд Д.Сарангэрэл гаргасан юм. Тэгвэл салбарын сайд энэ талаараа мэдээлэл өглөө.

Д.Сарангэрэл сайд хэлэхдээ “Нийслэл хотын хэмжээнд 977 хүүхдийн ор бэлтгэсэн. Өнгөрсөн долоо хоногт 723 хүүхэд нэмэгдлээ. Орны ачаалал нэмэгдлээ. Хэтрэлт 73 хувьтай байлаа. Энэ долоо хоногт харьцангуй аядуу эхэлж байна. Орны хэтрэлт 52.3 хувьтай байгаа. Гурван жилийн өмнө эмнэлгийн коридорт авсан зургийг соошл орчинд их явж байна. Эмнэлгийн коридорт гудас тавьж хүүхэд хэвтүүлээгүй. Өмнөх жилүүдээс харьцуулвал эвхдэг оронд авч байна. Энэ бол хэвийн үзэгдэл биш. Гэхдээ нэгэнт хүүхэд өвдсөн, ор байхгүй учраас гал унтраасан маягаар хүүхдээ авч байна. Эмчийн өрөө, сувилагчийн өрөө, сургалтын өрөө бүгдийг чөлөөлсөн.

Өдөр шөнөгүй босоогоор, маш их стресс дунд ажиллаж байгаа эмч нарыг бас ойлгох ёстой байх. Эмч нарын хэлж буйгаар нэгдүгээр сарын 02-07-ны өдрүүдэд ханиад томууны өвчлөл маш их нэмэгдсэн. Энэ нь эмч нарын хэлж буйгаар эцэг эхчүүд шинэ оны үеэр хүүхдүүдээ гадуур авч гарсан, мөн дааруулсан, олон хүнтэй газраар дагуулж явснаас болсон гэж үзэж байгаа. Хүн амын дунд таван төрлийн вирус эргэлдэж байна. Үндсэндээ амьсгалын дээд болон доод замыг гэмтээдэг вирус.

Үүнээс болоод бага насны хүүхдүүд маш хурдан хатгаа болж хүндэрч байна. Хавар ч гэсэн хүний дархлаа унадаг учраас аль болох олон хүнтэй газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, шилжилт хөдөлгөөн хийхгүй, дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэх, хувийн ариун цэврийг сайтар сахих, гэртээ болж өгвөл шүүлтүүр тавих зэргээр урьдчилан сэргийлэхийг сануулъя" гэв.

Түүнчлэн эм, тариатай холбоотой асуудлаар мэдээлэл өгөхдөө өөрөө ямар нэгэн эмтэй холбоотой бизнес, эмийн сан, эм ханган нийлүүлэх үйлдвэр байхгүй гэдгээ сайд онцолсон юм.

Гэвч эмийн асуудлаар байр сууриа илэрхийлэхээр  сайд өөрийнхөө бүтээгдэхүүнийг шахах гэж оролдлоо гэх зэргээр нийгэмд харлуулсан ташаа мэдээлэл гарсаар байгаа юм.

Тэрбээр "ДЭМБ-аас өнгөрсөн тавдугаар сард мэргэжилтнүүд ирж мэдээлэл хийхдээ амьтны гаралтай вирус нь хүний томуу томуу төст өвчний вирустай мутацид орж цоо шинэ вирус дэгдэх вий гэж анхааруулж байсан. Харин тийм зүйл болоогүйд талархаж байна.

Нөгөөтээгүүр, цаашдаа вирусын өвчлөл дэлхий дахинд их байгаа учраас гал унтраах байдлаар явж болохгүй гэж үзсэн учраас 500-аас доошгүй ортой хүүхдийн шинэ эмнэлэг бариулах талаар Улсын онцгой комист санал гаргалаа. Үүнээс гадна вакцины ач тусыг олон нийтэд таниулах, хатгааны эсрэг вакцин хийлгэж урьдчилан сэргийлэх талаар санал гаргасан.
Улмаар, хүн амынхаа 40-45 хувийг вакцинжуулахад зарцуулах, 1.3 сая тун вакцин авахад шаардагдах 10 тэрбум төгрөгийг 2020 оны улсын төсөвт суулгаж өгөх хүсэлт гаргасныг дэмжсэн.

Цалинтай чөлөө олгох асуудлыг маргааш хуралдах Засгийн газрын хуралдаанд оруулахаар болсон" гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-01-16 00:58:49
    Халамжуудаар битгий тархины тураалтануудыг угж л даа, авилгачидаа.
  •  2019-01-15 15:26:50
    Хувийн компанид ажилладаг эцэг, эхчүүдэд чөлөө олдох уу? нэг талыг харсан юм хийх гэж. улсаа л нийтээр нь жигд хөгжүүлбэл утаа арилна. тэнэг сайдууд больж үз....
  • Biy 2019-01-15 10:46:01
    Yooo Sarangerel uu de. Smjitsen shar avgai bolje. Tsagtaa gaigui hin burt ut ed sh... yavj bsn da
  • ??? 2019-01-15 08:21:49
    Хувийн компанид ажилладаг эцэг, эхчүүдэд чөлөөтэй байх хугацааны цалинг нь хэн олгох юм бэ???