Олон улсын олимпиадад Монголын баг амжилттай оролцож байна

Казакстан улсын Алматы хотод  зохион байгуулагдаж байгаа Жаутыковын нэрэмжит математик, физик, мэдээлэл зүйн олон улсын 15 дугаар олимпиадад монголын баг амжилттай оролцож байна.  Энэ сарын 9-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа тус олимпиадад АНУ, ОХУ зэрэг 18 улс оролцож байгаа бол Монгол улсаас Улаанбаатар хотын нэгдүгээр сургууль, Эрхэт Эрдэм, Баянхонгор аймгийн Алгоритм сургуулийн таван багийн 28 сурагч, 8 багш оролцож байгаа юм.

Өнөөдрийн байдлаар багш дасгалжуулагч нарын олон улсын олимпиадад Эрхэт Эрдэм багийн багш Ч.Сугардорж хоёрдугаар байрт жагсч мөнгөн медаль, сурагчдын олимпиадад математикийн төрөлд нэгдүгээр сургуулийн сурагч О.Мишээл, М.Өнөболд, Эрхэт эрдэм сургуулийн сурагч Э.Эрдэнэбилэг нар алтан медаль,  нэгдүгээр сургуулийн сурагч Г.Батбуян мөнгөн медаль, Эрхэт эрдэм сургуулийн сурагч Б.Цог, нэгдүгээр сургуулийн сурагч А.Алтансүх, Алгоритм сургуулийн сурагч С.Арманбек  нар хүрэл медаль авсан амжилт гаргаад байна.

Физикийн төрөлд нэгдүгээр сургуулийн сурагч Б.Цолмон мөнгөн медаль, Мэдээлэл зүйн төрөлд нэгдүгээр сургуулийн сурагч Б.Батмэнд хүрэл медаль тус тус хүртээд байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol er 2019-01-16 07:04:13
    Mash sain baina. Mongoliin ireedui.
    160.245.112.253
    Мэдэгдсэн Хариулах