Хамтарсан шалгалт эхэллээ
Сар шинийн баярыг угтсан бэлтгэл ажилтай холбоотойгоор хөдөө орон нутаг-Улаанбаатар, Улаанбаатар-хөдөө орон нутаг чиглэлийн тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байна.

Үүнтэй холбоотойгоор улс хот хоорондын авто замд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид зам тээврийн гэмт хэрэг, осолд орохоос урьдчилан сэргийлэх, нийтийн зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм бусад холбогдох хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах зорилгоор Замын цагдаагийн газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ хамтран “Сар шинэ-Тээвэрлэлтийн гэрээгүй зорчигч тээвэр” хамтарсан хяналт шалгалтыг явуулж эхэллээ.

Хяналт шалгалтын ажлыг энэ сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг дэх зорчигч тээврийн төв, аймгууд дахь авто тээврийн болон Замын цагдаагийн хяналтын постуудад зохион байгуулах юм.

Шалгалтын хүрээнд Ачаа тээврийн стандарт дээр хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, улсын болон олон улсын чанартай авто замд хамтарсан хөдөлгөөнт хяналтын цэг байгуулж, эргүүл, шалгалтын ажил зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг явуулна.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • naadyyl chini ebliin hyitneer tarbagnii  2019-01-16 10:08:32
    ene ylas orniig emh chegchtei bolohod endees ehlene?sain bna!salgaad bai!!!!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах