Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүллээ.

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор 16 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай шийдвэрийг гаргасан. Уг тогтоолоор стратегийн ордод хамрагдсан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олборлолтын шатны үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагч талтай хамтран ордыг олборлох боломжийг судлах үүргийг “Монголросцветмет” нэгдлээс ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэв.

Энэ дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийг байгуулж, эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиглах хугацаатай үүргийг өглөө.
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.