Цагаан идээний үзэсгэлэн худалдаа эхэллээ
Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Архангай аймгийн Тариат сумын ЗДТГ-тай хамтран жил бүр ‘’Цагаан идээ’’-ний үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү цагаан идээний уг үзэсгэлэн худалдаа зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй юм.

Тариатын үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ны өдрийг хүртэл дүүргийн зургадугаар хорооны нутаг ‘’Монгол бөхийн өргөө’’-ний гадна талбайд гарна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Тариат сумын 60 гаруй малчин уламжлалт арга технологиор боловсруулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү, цагаан идээгээ малчны хотноос хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа юм.

Дашрамд мэдээлэхэд, өрөм, ааруул ээзгий, шар тосыг 12.000-15.000 төгрөгийн үнэтэй байгаа бол сүү, аарц, бяслагийг 3.500-5.000 төгрөгөөр борлуулж байна.









Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.