Дакагийн 17 дахь удаагийн олон улсын кино наадам Бангладешт болж байна. Дэлхийн шилдэг кино шалгаруулах зорилготой тус наадмын “Spiritual Films Section”-ийн шүүгчээр “DOZ” энтертайментийн жүжигчин А.Мөнгөнзул урилгаар ажиллаж байгаа аж.
Энэ удаагийн наадамд 220 гаруй кино өрсөлдөж байгаа юм. Харин Монгол Улсаас найруулагч Д.Галбаярын бүтээл “Миний Нууц”, А.Төгсбаярын “Хүн Мод”, С.Бүжингийн “Сайн Аав” кино оролцож байна. Наадмын шилдгүүд маргааш тодорно.
О.Гэрэл
olloo.mn