Сайдын тушаалыг зөрчсөн “И Эс Эм” сургуулийг торгожээ
Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах И Эс Эм олон улсын дунд сургуульд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар тус сургууль нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/747 тоот “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар баталсан суралцагчдын хичээллэх болон амрах хугацааг зөрчсөн байгаа нь нотлох баримтаар тогтоогдсон байна.



Иймд Зөрчлийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь заалтаар торгох шийтгэл оногдуулж, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж, сургалтын үйл ажиллагааг түр зогсоожээ.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-01-18 16:22:09
    ASU ISU BSU нарыг бас шалгаж хичээлийг нь хаагаачээ. Бүгд хичээллэж байна.
  • САНСАРМАА 2019-01-18 01:59:03
    хэнд ч захирагдахгүй хувийн сургуулийг бүх хаавал таарна мөнгө л бодож байгаа