Долларын өсөлтөд УИХ буруутай юм биш үү
Сүүлийн үед эрчимтэй уруудаж байсан ам.долла­рын төгрөгтэй харилцах ханш буцаад өсчээ. Наймдугаар сарын эхээр тасралтгүй дээшилсээр 1905 төгрөгт хүрсэн ам.долларын ханш 1798 төгрөг болж доошилж байв. Валютын ханш ийн буурч буйн шалтгааныг эдийн засагчид гадаад худалдааны алдагдал буурсантай холбон тайлбарлаж байсан билээ. Өөрөөр хэлбэл, ам.долларын эрэлт буурч эхэлсэнтэй холбон тайлбарлаж байсан. Нөгөө талаар өнгөрсөн долдугаар сард гадаад валютын урсгал эерэг дүнтэй гарч төгрөгийн валюттай харилцах ханшид эергээр нөлөөлсөн нь огцом бууралтын нэг шалтгаан болсон гэж үзэх хүн ч байлаа. Мөн Хөгжлийн банк их хэмжээний валютыг зах зээлд нийлүүлсэн нь 30-50 төгрөгийн бууралтад нөлөөлсөн хэмээн тайлбарласан билээ.
 
Тэгвэл сүүлийн өдрүүдэд долларын ханш дахиад л өсч эхлэв. Монголбанкнаас өчигдрийн байдлаар зарласан үнээс харахад ам.долларын ханш 1834 төгрөг болж даруй 36 төгрөгөөр буцаж нэмэгджээ. Харин юанийн ханш 300 төгрөгтэй тэнцжээ. Эдийн засагчийн нүдээр харвал энэ зэргийн хэлбэлзэл байж болох. /Валютын ханшийг хүчээр барих гэж оролдох тусмаа гарах үр дүн нь бүр муудна гэдгийг тэд мэдэх учраас энэ зэргийн хэлбэлзлийг байх ёстой зүйл гэж харна/. Харин энгийн иргэн, бизнес эрхлэгчийн өнцгөөс ажвал ам.долларын ханш долоо хоног хүрэхгүй хугацаанд хэлбэлзэж байх нь эрсдэлтэй асуудал билээ. Долларын ханш огцом буурч эхэлсэн үед БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал давхацсан юм. Өөрөөр хэлбэл, Си Зиньпиний өгсөн хэдэн доллар “амь тариа” болж долларын ханшийг бууруулсан, харин В.Путин ах “юм хялайлгаагүй” учраас буцаагаад ханшаа алдчихлаа гэх яриа нийгэмд хүчтэй тарж байна. Ингэж ярихаас ч аргагүй.
 
Хятадын төрийн тэргүүн Монголд айлчилснаар манай улс Хятадтай стратегийн түншлэлийг баталгаажуулсан олон чухал хэлэлцээрүүд хийгдсэн бөгөөд үүний дотор богино хугацаанд эдийн засагт үр өгөөж өгөх хэд хэдэн шийдвэрт хүрсэн юм. Энэ нь 162 сая ам.долларын арилжааны зээлийн тухай Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал. Мөн Хятадын талаас дээд хэмжээний айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газарт 300 сая юанийн буцалтгүй тусламж олгож буй. Уул уурхайн салбарт гэхэд БНХАУ-ын талаас 1.3 тэрбум юанийн тусламж, нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон юм. Энэ нь Монголд орж ирэх валютын урсгал нэмэгдэх нь гэсэн эерэг мессэжийг нийгэмд өгч чадсан хэрэг. Гэвч нэг улсын төрийн тэргүүн хэдэн доллар өгөхөөр ханш буурдаг гэсэн ойлголт хэрхэвч байж болохгүй. Хэдэн төгрөг хялайлгахгүй бол өсчихдөг, зээл авахаар буурчихдаг хэврэг ханшийн хэлбэлзлээс гарахын тулд бид төлбөрийн тэнцлээ ашигтай болгож, гадаад валютын улсын нөөцөө нэмэгдүүлэх учиртай.
 
Харамсалтай нь хэн ч энэ талаар ажиллахыг хүсэхгүй байна. Эрх баригчид ч, тэр сөрөг хүчин ч ялгаагүй Монголбанкийг зүхэхээс өөр зүйл хийхгүй байгааг олон удаа шүүмжилсэн, энэ удаад ч дахиад хөндөе.
 
Монголбанкны Ерөнхий эдийн засагч, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Болд хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэд хэдэн чухал шалтгаануудыг онцолжээ. Тэрбээр “Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд төлбөрийн тэнцлийг л сайжруулах ёстой. Гэтэл  энэ чиглэлд авч буй арга хэмжээний үр дүн хангалттай байж чадахгүй л байна. Урсгал тэнцлийн алдагдал нэг тэрбум ам.доллараар, гадаад худалдааны алдагдал долоо дахин буурсан эерэг хандлага гарсан. Гэхдээ төлбөрийн нийт тэнцэл дээр зарчмын сайжралт гараагүй. Яагаад гэвэл гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны муу үзүүлэлтээсээ дахиад 70 хувиар буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр хэвээр л байна. Хятадад нүүрсээ экспортод гаргачихаад орлогоо бүрэн гүйцэд авч чадахгүй, манай экспортын компаниуд авлагатай сууж байна. Нефтийн импортын төлбөр дээр гадаад худалдааны санхүүжилтийн механизм үгүйлэгдэж байна. Төлбөрийн тэнцлийн хямралтай ийм үед нефтийн импортын төлбөрийг хойшлуулмаар л байна. Том төслүүдээ түргэн урагшлуулмаар байна. Концессоор хэрэгжүүлэх төслийн хүрээнд хөрөнгө оруулалт, санхүүжилтүүдээ аль болох хурдан эхлүүлмээр байна. Улсын өрийн удирдлагын бодлоготой болж, улс өөрөө өөртөө хөгжлийн санхүүжилтийн, цаашлаад хувийн секторын хөрөнгө оруулалтын боломжуудаа нээж өгмөөр байна. Ингэж байж эдийн засгийн хүндрэлээс гарна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
 
Төлбөрийн тэнцлийг нэмэгдүүлэх хэдэн хэдэн чухал шалтгаан УИХ, Засгийн газар дээр гацаанд орчихоод байгаа нь нууц биш. Эхнийх нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудлыг шийдэх. Засгийн газар амласан, ярьсан ёсоороо энэ сарын 30 гэхэд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын асуудлаа ярилцаж шийдчихвэл хүссэн ч эс хүссэн ч валютын ханш буурна. Валют нь гадаадын хөрөнгө оруулалт, гадаад зээл, экспортын орлого гэсэн гурван үндсэн урсгалаар манайд орж ирэх учиртай. Харамсалтай нь энэ гурван урсгал гурвуулаа манайд “ маш муу” гэсэн үнэлгээ авчихаад байгаа юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 70 хувиар буурсан. Ингэснээр төлбөрийн тэнцэл хасах руу орж -915 ам.долларын алдагдалтай гарчихаад байгаа юм. “Дисковер Монголиа” уулзалтад Оюутолгой, Тавантолгой аль аль нь оролцсонгүй. Тэд хоёулаа гацаанд орчихоод байгаа учраас юу ярихаа мэдэхгүй байгаа хэрэг бус уу. Хөрөнгө оруулагчид Монголд итгэж чадахгүй нь хэмээн халаглаж байхад яаж “ноён” доллар манайхыг зүглэх вэ. Хөрөнгө оруулалтын хуулиа өөрчилж, Ашигт малтмалын тухай хуульдаа өөрчлөлт оруулчихаад байхад тэд итгэж чадахгүй байгаа нь хариуцлагагүй төр, популистуудын алдаа. Хэзээ мөдгүй ганхаж мэдэх төртэй, хэн юу хүссэнээ ярьдаг улстөрчидтэй учраас тэд айж байгаа хэрэг. Төрийн залгамж халаагаа сайжруулж, тогтвортой улс төрийн орчныг амлахгүй л бол тэд тогос шиг гоёод, хөхөө шиг донгодсон ч орж ирэхгүй нь тодорхой боллоо.
 
 Гадаад зээлийн асуудлыг УИХ-ын гишүүд ухаантайсан бол одоо яриад сууж байхсан. Энэ асуудлаар зөвшилцөлд хүрч, ам.долларын ханшийг хазаарлах гарцаа эрж байх цаг бол яг одоо. Харамсалтай нь “хэлэлцэх асуудал байхгүй” гэх шалтгаанаар УИХ өнөөдрийг хүртэл хөдөлсөнгүй. Өрийн удирдлагын хуулиа хэрхэх вэ гэдэг асуудал өнөө маргаашийн тулгамдсан асуудал болчихоод байгаа юмсан. Монголчууд нэг гараараа, нөгөө гараа базчихаад байгаа хамгийн “тэнэг” улс хэмээн эдийн засагчид хэлдэг. Өөрөөр хэлбэл, дэлхий бидэнд боломж байгааг хараад зээл өгье, та нар хөгж хэмээн уриалж байхад баруун гараараа босго тогтоочихоод зүүнээрээ ахиухан зээл авахыг хүсч байгаа тэнэгүүд. Авсан зээлээ ашиг нь эргэж мөддөө орж ирэхгүй зам барихад зарцуулсан хамгийн мэдлэггүй хүмүүс. Зээлийн босгоо өсгөж, долларын урсгалаа нэмэгдүүлж үүнийгээ экспортыг нэмэгдүүлэх томоохон аж үйлдвэр, эрчим хүчний болон гадаад зах зээлд үнэ хүрэх уул уурхайн түүхий эдээ боловсруулах үйлдвэр барихад зарцуулсан бол бид толгойн өвчнөөсөө хэдийнэ ангижрах байв. Экспортын бүтээгдэхүүний өртгийг бууруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх буюу төмөр замын төслийг эхлүүлэх нь бас нэг гарц боловч төмөр замын асуудпаар хоёр хөрштэйгээ дөнгөж ойлголцох төдий явж байгаа учраас энэ мөрөөдөл лавтай ойрын 10 жилдээ сураггүй байгаа юм. Гадны нэг ерөнхийлөгч айлчлах, хэдхэн доллар гаднаас орж ирэхэд буурдаг ийм хэврэг, эмгэнэлтэй эдийн засагтай байхыг улстөрчид өөрсдөө хүсээд байгаа учраас ам.доллар ахиад ч өсөх биз. Тэр үед харин хэнийгээ буруутгах бол.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ediin zasag 2014-09-08 03:42:52
    amerikchuudiig ediin zasagchid bish hun in hogjuuljee. mongolchuud jaahan oodrog setgej baij hogjino. eldeb onol monol yariad hereggui.zobhon hunee hogjuul. hogjison humuus bodlogoo zob todohoildog yum. hogjil doroi oilgoh chadbargui humuust aguu bodlogo
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Должин 2014-09-08 01:40:25
    Валютын ханш, инфляци энэ тэр гэдэг чинь хэн нэг буолон хэсэг бүлэг хүмүүсийн санаа зоигоос хамаардаг субкъетив эзэгдэл биш гэдгийг мэдсээр байж яах гэж ингэж дэмий шүлсээ үсчүүлж байдаг юм бэ? Харин эдийн засгийн бодлогоо буруу чиглүүлж, мунхаг хууль га
    202.179.14.34
    Мэдэгдсэн Хариулах
  • oilt 2014-09-08 00:58:04
    naad dollariin hansh hend ch oilgomjtoish dee. oorsdoo hiij gabisan yum odoo ch alga mongoliin biznesiinhnii 99 hubi in hunii baraag abchirj zarah uildel hiideg buteeh setgeh chadbargui humuuseer duurchihjee. baraa abch irj zarhiig zahiin naad zahiin cha
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • iim parliament baigaad yahav dee 2014-09-08 00:46:56
    Iim chadalgui Parliament mongold urd n baigaagui dee. odoonii uls turchid ch gej dee umnukh angiuudyg bodvol ineedtei um duu. dandaa business hiideg nuhud neg n ch ard tumnee gej bodoj baiga aum alga daa. deer n ene speaker n gej neg teneg um. heruul hiih
    202.180.220.72
    Мэдэгдсэн Хариулах
    • zuv bna 2014-09-08 00:47:12
      tegej baij mongol hugjikh bolno. odoo bol yavakhgui shuu. dampuurch duuslaa. ualam l hiine garch baigaa bumbug shig bolood bna. haramsaltai l bna daa.
      202.180.220.72
      Мэдэгдсэн Хариулах