"Catch and  release"2014-2015 аян
Монгол орон нь газарзүйн өмөрмөц мужид хамаарагдах Төв Азийн хээрт оршдог хэдийч дэлхийн усны томоохон ай сав болох Хойд мөсөн далайн ай сав, Номхон далайн ай сав буюу Амар мөрний сав газар, Төв Азийн гадагш урсгалгүй гол мөрний ай савууд, тэдгээрийн хагалбарыг багтааж байдаг. Эдгээр гурван ай савын цэнгэг уст голуудад нийт 74 орчим зүйлийн загас бүртгэгдэж байдаг билээ. Сүүлийн жилүүдэд Монгол орны цэнгэг усны загасны нөөц, тоо толгой жилээс жилд хомсдон үгүй болж эхэллээ.

Цэнгэг усанд нутагшин амьдарч байгаа загас жараахайнууд хомсдож буй шалтгаан, тэдгээрийн тархац нутаг хумигдаж байгаа талаар Монгол Улсын холбогдох яам, агентлагуудын болон Олон Улсын байгууллагууд, өөрийн орны ТББ, сантай хамтран хэрэгжүүлсэн төсөл, судалгаануудын дүнгээс харахад тодорхой байдаг. Жишээлбэл: Монгол орны загасны тоо толгойг багасгаж, хорогдолд хүргэж буй бодит аюул нь загас агнуурын зохисгүй арга хэлбэр, хууль бус загасчлал гэж тодорхой тусгагдсан байдаг. Өнөө үед загасчлах сонирхолтой хүмүүсийн тоо ихээр нэмэгдэж, тэдний зарим буруу, хууль бус арга хэлбэр ашиглаж буй байдал нь загасны тоо толгойг ихээр хорогдуулж байгаагийн шууд илрэл юм.

Түүнчлэн Уул уурхай, ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулж, ой модыг нь олноор огтолж, сүйтгэсний улмаас Байгаль дэлхий, гол мөрөн ихээр бохирдож,  ширгэсэн тод жишээнүүд бий. Иймд Монголын Флай Фишингийн Холбоо /МФФХ/-ноос “Catch & release 2014-2015” аянг санаачлан эхлүүлж цэнгэг усны загас жараахай, ногоон байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлст өөрсдийн хувь нэмрийг оруулах, Монгол  орны загасны төрөл зүйлийг өсгөн нэмэгдүүлэх, загасчлалд зөв ёс суртахуунаар хандах, загасаа бариад суллах зарчмыг нийтэд таниулан мэдүүлэх, сурталчлах зорилготойгоор “CATCH AND RELEASE 2014-2015 АЯН”-г албан ёсоор эхлүүлэв.


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-09-08 01:44:38
    Ёстой зев ажил эхлуулжээ. Амжилт хусье.
    103.26.193.16
    Мэдэгдсэн Хариулах