“Resort World Terelj Hotel”-ынхон НӨАТ-ын хуурамч баримт олгож байна

НӨАТ-ын тухай хуульд худалдаа, үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж бүр төлбөрийн баримт гаргадаг кассын машинтай байх ёстой гэсэн чухал заалт бий. Гэтэл кассын машинаа хууль бусаар ашиглаж байгаа байгууллагууд амь бөхтэй оршсоор байна. Тухайлбал, “Resort World Terelj Hotel”-ийн үйлчлүүлэгчдэдээ хуурамч НӨАТ-ын баримт олгож байна. Ингэхдээ үйлчилгээ авсан өдрийн бус хэд хэдэн өдрийн өмнөх огноотой, И-баримт системд бүртгэх боломжгүй баримтыг үйлчлүүлэгчид олгож, татварын хуулийг санаатайгаар зөрчсөөр байгаа юм.

Мөн иргэд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоо бүрэн авахын тулд үйлчлүүлж буй газраасаа баримт нэхэх эрхтэй. Тухайн аж ахуйн нэгж стандартын шаардлага хангасан төлбөрийн баримт олгох үүрэгтэй. Гэвч энэ үүргээ биелүүлэхгүй байгаа тухай шаардлагыг  “Resort World Terelj Hotel”-д тавихад үл тоож, хуулийн дагуух үйл ажиллагаа явуулахаас татгалзаж байгаагаа илэрхийлдэг тухай эх сурвалжууд хэлж байна. Ийнхүү төрийн хуулийг санаатайгаар зөрчиж байгаа “Resort World Terelj Hotel”-д хариуцлага хүлээлгэх шаардлага тулгараад байгааг төрийн зохих шатны байгууллагууд анхааралдаа авна биз!!!

 

П.ГОО

Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bayar 2019-01-28 11:58:40
    Nyo Bo-g n davhar torgo.
    103.212.117.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Төлбөртэй мэдээлэл 2019-01-21 13:50:33
    Танайх 15 хоногийн дотор нэг байгууллагын эсрэг 3 удаа мэдээлэл тавьсныг харахад ац рүүгээ өнгөтэй цаас нэлээн чихүүлж дэ.
    202.9.45.196
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-21 09:44:26
    yaagad holbogdoh baigullagad ni uguhgui ingeed hudlaa poproozd bdim be
    182.239.89.97
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-21 09:08:45
    Хаалгаач....
    103.26.192.43
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-21 05:22:01
    Эрхийг н хасах хэрэгтэй.
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах