МАН-ын бүлэг 700-1000 ортой хүүхдийн эмнэлгийг барих шийдвэр дээр санал нэгджээ

 УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудал дээр анхаарах шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан байна. Тодруулбал, томуугийн вакцины хүрэлцээ, хангамжийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Үүнд 10 орчим тэрбум төгрөг шаардагдана. Мөн эмнэлгийн орны хүрэлцээг сайжруулах шаардлагатай гэх асуудал дээр байр сууриа нэгтгэсэн байна.

Энэ асуудалтай холбогдуулан Д.Сарангэрэл сайд томуу, томуу төст өвчний эзлэх  хувь улсын хэмжээнд  8.4 хувьтай байгаа бөгөөд энэ нь 14 хоногийн өмнөх үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй буурч байгааг онцлов. Мөн тэрбээр “Сар шинийн баяраар томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх магадлалтай. Дүүргүүдийн эмнэлгийн орны ачаалал 3.6 хувиар нэмэгдсэн. Бид сүүлийн хоёр жил эмнэлгийн коридорт шалан дээр хүүхэд авахгүй байгаа. Ор тавьж авч байгаа.  Зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Цаашид бид томуу, томуу төст өвчин дэгдсэн үед арга хэмжээ авах биш урьдчилан сэргийлье” гэлээ.

Мөн өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 700-1000 ортой хүүхдийн эмнэлгийг барих шийдвэр дээр гишүүд санал нэгдсэн байна. Салбарын сайдын зүгээс оны төсөвт тодотгол хийхгүйгээр нөөц хөрөнгөөс эмнэлэг барих асуудлыг шийднэ хэмээн мэдэгдэв.

П.ГОО

Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-01-23 23:21:18
    Duureg bolgond 200-250ortoi emnelguud barisan deer dee zardal ny diildehgui het tom y bariad het ender zardal garch uls sanhuujuulj diilehgui
    150.129.142.151
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-01-22 11:42:18
    энэ балай авгай ажил хийж чадахгүй байгаагаа яагаад мэдрэхгүй байгаа юм болоо. ийм ой муутай нөхөр үү
    103.229.123.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Emch 2019-01-21 12:06:10
    Emneleg barihaas iluu eruul amidrah nuhtsuliig burduulj uguuchee. Uvlin 3 sard hevteh huuhdiin emneleg beldchiheer buh yum saihan bolchih uu?
    202.9.43.95
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-21 10:08:33
    Овоо доо, за тэгээд барьж л үзээрэй дээ
    192.82.65.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-01-21 09:33:27
    Ter yarmagt bariad bgaa emnelgee ashigallatad oruulaachee. Tuniigee l huuhdiin emeneleg bolgochihooch. Uu ni bolohgui bgaa um.
    46.14.247.165
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-01-21 09:21:22
    Утаанаас салахгүй бол өвчлөл хэвээрээ Хэдэн ч эмнэлэг бариад нэмэргүй !!!!!
    203.91.115.37
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-21 08:38:56
    хэлээ зажилсан хуухэн эмнэлэг барина гэнээ ман ын булэг эмнэлэг барих нь зуйтэй гэж узсэн юм байх удахгуй татан буугдах гэж байж юун ч их зантай юм барьж хараг...
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах