Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ. Мөн Журам, жагсаалт батлах тухай, Дүрэм шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ.
Журам, жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолоор “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Озон задалдаг бодисын жагсаалт”-ыг 2 дугаар хавсралт, “Озон задалдаг бодисыг орлуулах бодисын жагсаалт”-ыг 3 дугаар хавсралт, “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис агуулсан тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталжээ.
Түүнчлэн Засгийн газрын тогтоолоор баталсан Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрмийг нийтэлсэн байна.
Боловсролын магадлан итгэмжлэлийн ажиллагааг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх байгууллага гүйцэтгэх бөгөөд Үндэсний зөвлөл нь сургалтын байгууллага, хөтөлбөрийн чанарт хараат бус хөндлөнгийн үнэлгээ хийж, бусад магадлан итгэмжлэх байгууллагыг удирдамж, нэгдсэн зохицуулалтаар хангах үүрэг бүхий төв байгууллага байна гэж дүрэмд заажээ.
Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх ажиллагааг Үндэсний зөвлөлийн тогтоосон шаардлага, шалгуурыг хангасан, тус байгууллагад бүртгүүлсэн, тодорхой салбараар дагнаж мэргэшсэн, ашгийн төлөө бус байгууллага хэрэгжүүлэх аж.

П.ГОО
Оллоо.мн