Малын хулгайн хэргийг илрүүлжээ
Дорноговь аймаг дахь  цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгээс “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Таван эрдэнэ” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулжээ.
 
Энэ арга хэмжээний хүрээнд эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Наранбаатар, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Дарханбаатар нар сумдын хэсгийн төлөөлөгч нартайгаа хамтран 14 хоногийн хугацаанд Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр аймгийнхаа Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сум, мөн Хэнтий аймгийн Галшар сумдын удирдлагуудтай уулзалт зөвөлгөөн  байгууллаа.
 
Үүний үр дүнд сумдуудад үйлдэгдсэн найман холбогдогчтой, 8 сая гаруй төгрөгний хохиролтой, найман удаагийн  үйлдэлтэй малын хулгайн гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байна. 

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.