Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 162,076,313 төгрөгийн үнийн дүн бүхий 398,087 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "Тав" ХК (TAV+14.95%) болон "Увс чацаргана" ХК (CHR+14.86%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" ХК (MBW-9.74%) болон "Шивээ овоо" ХК (SHV-9.09%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"Түмэн шувуут" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгаар нийт 302 харилцагчийн 1.08 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  5,423,545 ширхэг үнэт цаас худалдан авах захиалга ирсэн байна.

Энэ өдөр шинэчлэгдсэн "TOP 20" индекс 0.17 хувиар буурч 21564.18 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,462,320,191,847 төгрөг боллоо.

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.