Түлэнхийн төвийн барилга царцаагүй гэв
Түлэнхийн төвийн барилгыг өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад оруулна гэж байсан ч заасан хугацаанд ашиглалтад оролгүй өдий хүрсэн.

Барилгын ажил хэвийн явагдаж байсан ч санхүүжилтээс болоод дахин гацсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Олон жил баригдаж байгаа энэ барилгыг хэзээ ашиглалтад орохыг хүлээсээр байгаа юм.

Тэгвэл санхүүжилтээс болж зогсоогүй улирлын чанартай зогсолт хийсэн байгаа талаар салбарын сайд нь мэдэгдсэн юм.

Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаан дээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ Түлэнхийн төвийн барилга, санхүүжилтийн талаар мэдээлэл хийв.

Тэрбээр “Өнөөдрийн тухайд гацсан, царцсан барилга байхгүй. Түлэнхийн төвийн барилга төсвөөс хамаарахгүй. Кувейтын засгийн газраас буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийг барьж байгаа. “Цаст”, “Нутгийн зам” компаниуд гүйцэтгэж, Сангийн яам дор бүр нь санхүүжилт өгч байгаа” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-01-22 02:57:12
    Бусад барилгууд дулаанаа авчихаад өвөл ч гэсэн дотор засвараа хийж бна
    202.70.46.20
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-01-21 15:32:17
    мөнгө угааж хулгайлж байгааг харж байгаа шүү ард түмэн босож мэдэхээр байна
    66.181.185.233
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-21 10:39:43
    Харваас мөнгө угааждээ. Чдаж л Фенофлекс, XF Харваас мөнгө угааж дээ. Ядаж л XF хөөсөн хавтангаар хийж байгаа бол яахав гэхсэн -
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах