“Болор цом” наадмын тэргүүн байрын шагналт, яруу найрагч Б.Баттулгад Завхан аймгийн Их-Уул сумын нутгийн зөвлөл санаачилга гарган, нутгийн уран бүтээлчид санаачлагыг дэмжин орон сууцтай болгох аяныг өрнүүлсэн байгаа билээ.
Таван хүүхэдтэй, хэдхэн хоногийн өмнө зургаа дахь хүүгээ тосч авсан “Болор цом”-ын эзэн дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багш хийсэн, хотод суурьшаад удаагүй учир орон сууцтай болж амжаагүй байгаа юм.
Тиймээс түүнийг орон сууцтай болгох аяныг амжилттай өрнүүлж, Завхан нутгийн уран бүтээлчид нутагтаа хандивын тоглолт хийсэн. Одоогоор 40 сая төгрөг цугласан байгаа бөгөөд, тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд тус бүр 10 сая төгрөг хандивлахаа мэдэгджээ.
Ийнхүү хоёр өрөө байрны мөнгө цуглуулсан тэд сар шинээс өмнө байранд нь оруулна гэдгээ ч хэлсэн байгаа юм.
О.Гэрэл
Оллоо.mn