​Жинхэнэ Монгол идээний дээд “Шигүдэри”
Нүнжиг буян дүүрэн монгол түмний сар шинийн баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Сар шинийн баярыг угтан Монгол түмний зан заншил, түүх соёлыг илтгэсэн үндэсний бүтээгдэхүүнүүд худалдаанд гарч эхэлжээ. Эдгээрээс уламжлалт шимийн архи нэрэх арга ухааныг, орчин үеийн дэвшилтэт технологитой төгс хослуулан үйлдвэрлэсэн “Шигүдэри” шимийн архи олны анхаарлыг татаад байна.



Монголчууд байгалийн эх загварыг өөрийн амьдрал аж ахуйд хөрвүүлэн буулгаж ирсэн уламжлалт ур ухааны нэг нь тогоо нэрэх юм. Буянт малынхаа сүү шимийн дээдийг энэхүү, шүүдэр буух мэт Монгол эхнэрийн ариун гал дээр нэрж, шүүдэр цуглуулах мэт дусал дуслаар хураан хамгаас эрхэм хүндтэй хүмүүстээ өргөн барьж, тухайн жилийн өнгө, хишиг буяныхаа өгөөж юуг илэрхийлдэг. Эрт дээр үеэс шимийн архийг чанасан мах, үндэсний хоолтойгоо тохируулан хэрэглэж ирсэн өвөрмөц соёл, уламжлалтай. Ийм ч учраас сар шинийн баярын ширэээний тансаг, хүндэтгэлийн идээ хэмээн сонгох хүн олон байна.


 
 Нүүдэлчин Монголчууд л сүүнээс архи нэрж чаддаг цор ганц үндэстэн

Иймээс соёл, өв уламжлалыг тээсэн “Шигүдэри” хэмээх сархадыг хэрхэн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүрдэг талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Монголчуудын уламжлалт ундаа болсон шимийн архины түүх МЭӨ 200-аад оноос бүр тодруулбал Хүннү гүрний үеэс эхэлнэ.  Энэхүү түүх, уламжлалыг сэргээсэн “Шүгүдэри” сүүнээс архи үйлдэн, боловсруулах арга ухаан бол Монголчуудын соёлын үнэлж баршгүй биет бус өв юм. Иймээс шимийн архийг үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа нь баялаг түүх, өв соёлоо таниулж байгаа нэг хэлбэр юм.

Мөн Монгол цагаан идээгээр бие махбодийн эрүүл мэндийг хамгаалах, монгол уламжлалыг сэргээх, технологийн санг бүрдүүлэхэд “Шигүдэри” чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Шимийн архи гаргах үйл явц олон хүчин зүйлээс хамааралтай, технологийн нийлмэл процесс гэж болно. Хөрөнгөний бүрэлдэхүүн, исэлт ба нэрэлтийн хугацаа, температур зэрэг ажилбарын харилцан хамаарлыг тогтоож, оновчтой хувилбарыг сонгон микро биологийн процессыг зөв зохицуулах нь технологийн хамгийн чухал хэсэг. Шимийн архийг орчин үеийн дэвшилтэт техник ашиглан үйлдвэрлэлийн аргаар бэлтгэх технологи нь энэ чиглэлийн мэргэжлийн судлаачид, инженерүүдийн 30 гаруй жилийн тууштай хөдөлмөрийн үр дүн.



Хүний бие организмд тохирсон уламжлалт идээ ундааны дээж нь эрүүл мэндэд олон төрлийн ач холбогдолтой эдгээрээс дурдвал:

Шигүдэри сүүн шимийн архины ГАЙХАМШИГ:

1. Халааж бурам, шар тос хийж уувал хоол шингэц сайжирч, гэдэс дотрын хорыг тайлна
2. Монгол бэлчээрийн үнээний сүүний шимт чанарт тулгуурлан исгэж нэрсэн дусал ч хэрэглээний ус ороогүй органик бүтээгдэхүүн юм
3. Хугацаа уртасгах болон амт, үнэр оруулах нэмэлт бодис агуулаагүй 100 хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд сөрөг нөлөө үзүүлэхгүй (тохируулан хэрэглэх нь зүйтэй).
4. Сэтгэл санааг төвшитгөн тайвшруулах үйлчлэлтэй.
5. Бал үзэм зэргийг хийж уувал тамир тэнхээ сайжирна.
6. Тайвшруулах үйлчлэлтэй бүтээгдэхүүн учир орой унтахын өмнө бага хэмжээгээр тогтмол халааж хэрэглэх нь бэлгийн үйл ажиллагаа, чадавхыг мэдэгдэхүйц сайжруулдаг.
7. Тураах хоолны дэглэм баримталж буй хүмүүс иог болон дасгал хөдөлгөөнтэй хослуулан шимийн архи хэрэглэх нь маш үр дүнтэй байдаг.
8. Хөлөргөж дотор халууныг дарах ач тустай.
9.Чийг бамаас үүдэлтэй хөл, нурууны өвчинд тустай



Эрхэм хүмүүн та Монголоороо дайлъя хэмээвэл “Шигүдэри” өргөж, Ардын ухаанаараа алжаал юугаа тайлж, хий ядаргааг хөөе гэмээнэ сүүн сархдаа халаан хүртэж, Эрхэм дээд нь гэж хүндлэн талархъя гэвэл жинхэнэ Монгол сүүн сархдаа өөд өөд нь өргөн бариарай.


Захиалга өгөх: Та дараах утсаар бидэнтэй холбогдож захиалга өгнө үү. Улаанбаатар хот дотор хүргэлт үнэгүй.

Утас: +976 7777-1515 8003-1515 8833-1515 contact@upg.mn

Хаяг: Улаанбаатар-16064, Баянгол Дүүрэг, 19р хороо, “ГУМ” ХХК





 
 П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus