Монголын музейнүүдэд “Виртуал музей” төсөл хэрэгжлээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас МУИС-ийн доктор, профессор А.Энхбаяртай хамтран Монгол түүх, өв соёлоо таниулан сурталчилах, дэвшилтэт технологийг ашиглан анх удаа Монголын музейнүүдийг “Виртуал үзмэр”-ээр баяжуулах ажлыг санаачлан, улсын төсвөөс тодорхой хэмжээний төсөв хуваарилан 2018 оноос эхлэн уг төслийг хэрэгжүүлж байна.

Монголын үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд Хааны ордон музей, Эрдэнэзуу музей, Хэнтий аймгийн музей гэсэн таван музейд  орчин үеийн дэвшилтэд техник тоног төхөөрөмжийг байрлуулан, дижитал орон зай бий болгон виртуал үзмэрүүдийг олон нийтэд хүргэхээр бэлдээд байна.   

Виртуал үзмэрийн нээлтийн арга хэмжээг өнөөдөр 15:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулах юм.

Виртуал бодит байдал гэдэг нь сүүлийн үеийн дэвшилтэд технологи бөгөөд  дууны нөлөө бүхий компьютерийн график хослуулан хиймэл (виртуал) бодит байдлыг бий болгох технологийг хэлдэг бөгөөд олон улсад үүнийг VR (Virtual Reality) гэж нэрлэдэг. VR нь програм хангамжийн тусламжтай бүтээгдсэн хэрэглэгчидэд бодитой мэт харагдах хиймэл бодит орчин юм. Энэ нь хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн таван мэдрэхүйг таньд хийсвэр байдлаар бодит мэт мэдрүүлэхийг хэлнэ. Virtual Reality-ийн тусламжтай та зугаацах, аялах, хөгжих, суралцах мөн өөрийн хүссэн дүрдээ хувирах, хүссэн орон зайдаа шилжих гэх мэтчилэн хязгааргүй боломжийг олж авах боломжтой аж.

Доктор, профессор А.Энхбаяр болон түүний шавь нар Богд Хааны ордон музей, Соёлын өвийн үндэсний төв, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран сүүлийн 2-3 жилийн хугацаанд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн хийц бүхий хосгүй үнэт өвүүдийг 3 хэмжээст лазер сканерийн тусламжтайгаар скарнердаж 0.5 мм-ийн нарийвчлалтай 3 хэмжээст моделиудыг байгуулжээ.

Эхний ээлжинд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутрын хийцийн нийт 8 бүтээл байгуулсан ба тус бүрд нь орчин үүсгэж энэхүү тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар үзэж буй хүн тухайн орчинд нь орж бурхадыг болон эргэн тойрны байгаль орчин, юмс үзэгдлийг яг дэргэд нь байгаа мэтээр харж, мэдэрч, бурхадын тухай тайлбарыг сонсон, хөгжмийн аялгуунд аялах боломжийг бүрдүүлэх юм.

Уг төслийн хүрээнд цаашид эзэнт гүрний үеийн Хархорум хот, Сарьдагиийн хийд, Төвхөн хийд, Амарбаясгалант хийд, Богд хааны ордон музей зэрэг Монголын түүх, соёлын бахархалт өвийг дижитал орчинд оруулахаар төлөвлөжээ.

Х.Хулан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.