Дуулианд өртөгсөд хэн нь хэнийгээ гүтгэв
Улстөрийн тавцанд ширүүн “тулаан” өрнөсөн хэвээр байна. Тэд бие биенийхээ “нууц” гэгдэх асуудлыг дэлгэж, харилцан дуэлд дуудах үзэгдэл өдөр бүр өрнөж байна. Зарим үед харилцан буулт хийж, уучлалт гуйж байгаа ч харагдах. Тэгвэл дуулианд өртөгсөд хэн нь хэнийгээ гүтгэсэн бэ?

Т.Аюурсайхан, Ж.Бат-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Хамгийн шударга дүртэй Т.Аюурсайхан гишүүний дүү нар Булган аймагт алт ухаж байгаа шүү” хэмээн мэдэгдсэн. Харин түүний энэхүү мэдэгдлийн дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг цагдаад өгчээ. Энэ талаар Ж.Бат-Эрдэнэ “Т.Аюурсайхан гишүүнийг гүтгэсэн хэргээр цагдаад дуудагдлаа. Булганд алт ухаж байгаа миний дүүг гуйчхаад, одоо би дүүгүй гэж цагдаад өгч байна. Ямар эрх ашиг байгаа болоод надаас дүү гэж гуйсан юм бол. Шударга царайлсан увайгүй новшнуудыг яах вэ" гэжээ. Ийнхүү хоёр гишүүний маргаан хууль хяналтын байгууллагын “мэдэлд” очлоо.

Л.Болд, Ж.Мөнхбат

Засгийн газрыг огцруулахын эсрэг байр суурьтай байсан Л.Болд гишүүнийг өөрийн хувь эзэмшдэг "Богд" банкандаа ипотекийн зээл олгох зөвшөөрөл авсан, Хөгжлийн банкнаас  Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг харилцах дансан дээрээ шилжүүлэн байршуулж байна гэх мэдэгдлийг УИХ-ын Ж.Мөнхбат хийж, үүнийгээ нотлох баримттай гэдгийг мэдэгдсэн.
Харин УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат намайг удаа дараа хүнд гэмт хэрэгт гүтгээд байгаа. Засгийн газрыг огцруулах асуудалтай холбоотойгоор надад 30 тэрбум төгрөгийн хүүгүй зээл олгосон гэж гүтгэж байна. Би энэ асуудлаар Ерөнхий сайдад хандаж, тайлбар өгөхийг хүссэн. Үнэхээр Засгийн газар надад болон өөр гишүүдэд Засагтай холбоотой асуудлаар зээл олгосон бол хариуцлагаа хүлээх ёстой.  2014 оноос миний дүү Л.Болдхуяг “Богд” гэдэг банк байгуулан хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Энэ банканд би хувь эзэмшдэг.  Ипотекийн зээл олгон зөвшөөрлийг бүх банк хүссэн. Гэхдээ зөвхөн “Богд” банкийг Сангийн яамны саналаар хассан” гэсэн мэдэгдэл хийгээд байгаа юм. Гэхдээ асуудлыг шалгуулахаар аль нэг гишүүн нь хууль хяналтын байгууллагад хандаагүй байна.
Уг нь хэдхэн хоногийн өмнө байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Богд" банктай холбоотой асуудлаар батлагдаагүй мэдээлэл хэлсэндээ Л.Болд гишүүнээс уучлалт гуйж байна хэмээсэн ч бараг л маргааш нь дахин Л.Болд гишүүнтэй холбоотой баримтууд дэлгэж, хэвлэлийн хурал хийсэн юм.

Х.Баттулга, Ц.Элбэгдорж

Экс Ерөнхийлөгчийг одоогийн Ерөнхийлөгч шалгуулах хүсэлт гаргалаа.  Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох үеэрээ өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлтийг гаргалаа. Тэрбээр үүнийгээ “Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна. Бидний мэддэг Тавантолгойн тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныхан 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ ын 40 гишүүн авч үлдсэн юм. Энэ хуйвалдааныг ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Үүнтэй холбоотойгоор шалгана уу. Баримтууд нь бүгд байна. Би энэ өдөр Ерөнхий прокурор танд Прокуроруудын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна. Энэ хэргийг шалгуулъя. Гүйцэтгэх ажлыг нь 1996 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан хийсэн” гэлээ. Гэхдээ Ерөнхий прокурор Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзаад байгаа билээ.

М.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Хууль хяналтын байгууллага М.Энхболд гэдэг хүний шийдвэрээр ажилладаг болсон.М.Энхболд гэдэг хүнийг хамгаалах гэж, МАНАН гэж яриад буй бүлэглэлийн томилгоо нурах гээд байгаа учраас өчигдрөөс эхлээд бөөнөөрөө ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийнхнийг баривчлах ажиллагаа явагдаж байна. Бөөнөөрөө гишүүн болон түүний гэр бүлийнхэнтэй нь уулзаж хэрвээ Засгийн газрыг хамгаалж үлдвэл чамайг хэрэгт унагана гэж хэлж байна " гэсэн. Харин тэр энэ үгнийхээ төлөө хуулийн байгууллагын өмнө тайлбар өгөх ёстой болсон байна. Уг нь хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдоос “Жагсаалын үеэр УИХ-ын даргын өрөөнд ёс зүйгүй авирласандаа уучлалт гуйж байна” гэсэн ч тэр цагдаад тайлбар өгөх шаардлагатай болоод байгаа юм.
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нүд чих 2019-01-23 15:17:47
    Зөв зөв ингээд гэдсэндээ хөлөө хийлцээд бай.Ингэж байгаад булхай луйвар нь гарцгаана биз.
    64.119.25.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Оюунэрдэнэд 2019-01-23 07:00:05
    Худлыг үнэн гээд хэлээд байха д л үнэн болно гэдэг философоор удаан явдаггүй юм даа миний дүү... Үнэнийг худал болгох бас цаг хугацаагаар ялагддаг л юм...
    66.181.164.137
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2019-01-23 03:19:18
    Elbegdorjiig zowhon Battulga Eronhiilogch shalguulah gej huseed baigaa yum bishee buh Ard Tumneeree ene hunii hiisen yrisaniig shalguulahiig shaardaad baigaa ym...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-23 03:15:38
    МИеэ тэргүүтэй МАНАН-г зайлуулж Шударга төртэй болох явдал энэ улсын номер 1 асуудал шүү,,,,Хөгжлийн эхлэл бол ердөө энэ
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-23 02:15:40
    Үл бүтэх юм бичэцгээгээд байх хэрэггүй. Огцруулах зайлшгүй шаардлагатай гээд байсан одоо тэгээд.огцруулаач.
    66.181.164.239
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-01-23 01:39:24
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмэн хяналт тавихгүй бол мухардалд орлоо эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай бо...
    202.9.43.18
    Мэдэгдсэн Хариулах