Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 7.4 хувийг эзэлж байна
 

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар, амбулаторийн 75.775 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 5634 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.8 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар нэмэгдсэн байна.

Нийт өвчлөгсдийн 30.9 хувийг 0-1 нас, 26.5 хувийг 2-4, 14.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1421 дуудлага ирснээс 51.1 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл, бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 08:30-19:00 цаг хүртэл ажиллаж байна.

Мөн иргэд дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар дамжуулан хүүхдийн мэргэжлийн эмчээс томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээллийг авах боломжтой юм.

О.Гэрэл
Оллоо.mn 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.