УИХ-ын 73 гишүүн ХОМ-ээ бүртгүүлээгүй байна
Жил бүрийн хоёругаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.

Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 40.800 орчим албан тушаалтнаас энэ сарын 22-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 15.100 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 37 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Цагдаагийн ерөнхий газар, Дорнод, Хэнтий, Завхан, Баянхонгор аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар  зэрэг  байгууллагууд 50-иас дээш хувьтай байна.

Мөн Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 280 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн 2, Засгийн газрын гишүүн 2, яамдын Төрийн нарийн бичгийн дарга 1, агентлагийн дарга 1, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 9, бусад 7, нийт 22 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь бөгөөд явц байдал 7,5 хувьтай байна.
 
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MGL 2019-01-23 08:42:23
    Завшиж залгисанаа л яаж нуух аргаа хайгаад үхэцгээх гэж байгаа байхдаа. хөөрхий энэ хорвоогийн үйлийн үрийг яаж барна даа тэд
  • зочин 2019-01-23 05:02:21
    Өөрсдөө ийм байж яаж биднийг үлгэрлэх вэ?