“Насны хишиг”, одонгийн мөнгийг нь дараалал үүсгэлгүй өгөхийг хүслээ
Цагаан сарын өмнө өндөр настангуудад насны хишиг өгдөг уламжлалтай. Мөн сар болгоны дундуур цалинтай ээжийн мөнгийг ч олгодог. Харин сар шинэ дөхсөн энэ үед ахмадууд насны хишиг, одонгийн мөнгөндөө хоёр өдөр банкны гадаа очерлож зогсч, заримынх нь бие муудаж түргэн тусламж дуудах дээрээ тулжээ.

Ахмадууд ч очерлох хэцүү байна. “Өчигдөржингөө очерлож зогссон. Өнөөдөр бас зогсч байна. Энэ их хүнтэй үед толгой өвдөж, одоо зүрхээр хатгууллаа. Надад эмч дуудаж өгөөч”  хэмээн нэгэн өндөр настан уйлан ярив.

Ийнхүү банкны ажилтнуудын хүнд суртлыг ахмадууд шүүмжилж байна. Өчигдөр өглөө 06 цагт ирсэн хүн өдөржин болоход одонгийн мөнгөө авч чадаагүй. Банкны ажилтнууд болохоор “Мөнгө өгнө байж бай” гээд худлаа мэдээлэл өгч, хүлээлгэсэн хэвээрээ байна гэв. Хүйтэнд даарч зогсоод хэцүү, зарим нь цөхөрч байна. Хэл амаа ололцохгүй байна.  Банкууд дотроо нойлгүй болохоор биеэ засахад л хүртэл хүндрэлтэй байна.

Уг нь ахмадууд тэтгэвэрийн данстай байдаг. Түүгээр нь дамжуулж, ингэж хүндрэл учруулахгүйгээр насны хишиг, одонгийн мөнгийг нь өгч болдоггүй юм уу.

Энэ жил 160 гаруй мянган ахмадад насны хишиг хүртээхээр улсын төсөвт 22,5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ сарын 22-ноос эхэлж насны хишгийг олгоно гэсэн ч зарим банкинд халамжаас мөнгө нь орж ирээгүй гэх тайлбарыг банкны теллерүүд хэлж байна.

Насны хишгээ авах гэсэн ахмадууд банкинд хонон өнжин дугаарлаж байгаа ч мөнгөө авч чадахгүй байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эсен 2019-08-12 12:48:21
    Бүгдээрээ сайн уу! Би бол Эсен, одоо Улаанбаатарт амьдардаг. Би одоо хоёр хүүхэдтэй бэлэвсэн эхнэр бөгөөд долоодугаар сард санхүүгийн байдал хүндэрсэн тул төлб...
    46.244.29.144
    Мэдэгдсэн Хариулах
  • Хахууль горьдоод байгаа юм уу??? 2019-01-23 13:25:26
    Төрийн банк гэж банкны ямар ч үнэргүй, хүнд суртал ханхалсан, бузрын газар байнаа!!! Насны хишиг, тэтгэвэр тэтгэмжийг иргэний дансанд нь хийдэг болоочээ!!!
    64.119.20.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Хөөрхий дөө 2019-01-23 10:49:03
    50000 төгрөг бол хятадуудын иддэг нэг удаагийн хоолны мөнгө. Монгол улс дампуурах нь ээ. Дээр нь эртнээс данс руу нь хийчихэд яадаг юм бэ. Хэддүгээр зуун бэ?!
    220.248.60.111
    Мэдэгдсэн Хариулах
  • багш  2019-01-23 08:47:58
    50000 төгрөг авах гэж хоёр удаа очлоо. Манай хороог Хаан банкнаас авна гэсэн, Одоо хүртэл мөнгө нь ороогүй байна. хэзээ орох нь тодорхойгүй.
    64.119.25.125
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-23 07:58:14
    Shuud dansand ni hiicheheer zavsraas ni zuvchuulah ni hundreltei bolood baigaa yum
    103.57.92.190
    Мэдэгдсэн Хариулах
  • санал 2019-01-23 07:30:22
    ахмадуудад ямар их мөнгө хэрэгтэй, ядуурал их байгаа учраас амиа аврахын тулд аяга цайны мөнгөндөө очерлож байгааг Саад нар мэддэг ч болоосой.
    103.212.118.79
    Мэдэгдсэн Хариулах
  • zanal 2019-01-23 05:06:28
    Odoo buh hun huwiin dans n bhad ingej tenegtehee boli tehuu.
    43.242.241.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Баадай 2019-01-23 04:30:21
    Тэтгэврийн дансанд нь хийчихээч. Манай улсад ахмадуудаа энэ утаа, гацаа, өвчлөл их үед ингэж зовоож байхыг зохицуулчих төр засаг даанч алга, эзэнгүй төр???
    66.181.164.229
    Мэдэгдсэн Хариулах