Гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан “Монкорд” ХЗХ-ны асуудлыг хэлэлцэнэ
“Монкорд” ХЗХ-ны санхүүгийн шалгалтын дүнгийн хурал өнөөдөр болно. “Монкорд” ХЗХ нь гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг зүй бусаар зарцуулснаас санхүүгийн хүндрэлд ороод байгаа юм. Тодруулбал, "Монкорд” ХЗХ-ны санхүү, төлбөрийн чадвар муудсан, өөрийн хөрөнгө зохих хэмжээнд хүрэхгүй болж эрсдэлд ороод буй. Улмаар СЗХ-оос гишүүн шинээр элсүүлэх, зээл олгох, хадгаламж татан төвлөрүүлэхийг нь зогсоон, зарим асуудлыг хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. 

СЗХ-ны дэд дарга Д.Баярсайханаар ахлуулсан "Монкорд” ХЗХ-нд үүссэн нөхцөл байдлыг судалж шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг томилоод ажилласан бөгөөд өнөөдөр шалтгалтын дүнгийн хурлыг товлосон байна. 
 
П.ГОО 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.