Орон нутагт хяналт шалгалтыг эрчимжүүллээ
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Цагдаагийн хэсгийн Замын цагдаагийн алба хаагчид хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж эхэлжээ.
 
Тус сумаар олон улсын авто зам дайран өнгөрдөг бөгөөд хөдөлгөөний урсгал ихтэйгээс гадна эл замд авто осол олонтаа гардаг юм.
 
Сар шинийн баярын өдрүүдээр орон нутгийн замын ачаалал ихэсдэг бөгөөд иргэд бүрэн бус тээврийн хэрэгсэлээр хүн ба ачаа тээвэрлэх, замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хурд хэтрүүлэх, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд гүйцэж түрүүлэх, мөн хоорондын болон хажуугийн зай барихгүй зорчих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил ихээр гардаг ажээ.
 
Иймд жолооч нарт дээрх зөрчил, дутагдлыг гаргалгүй өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулахгүйгээр зам тээврийн хөдөлгөөнд оролцож, сар шинэдээ сайхан шинэлэхийг Баянгол сумын Цагдаагийн хэсгийн Замын цагдаагийн алба хаагчид анхааруулж байна. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.