Т.Ганболд “Алтан дорнод Монгол”-ыг хууль бусаар өмчилж байгааг Паушок гэрчилжээ
“Алтан Дорнод Монгол” компанийг үүсгэн байгуулагч, ОХУ-ын иргэн Сергей Викторович Паушокmой “Ikon.mn” сайт онлайнаар ярилцлага хийжээ. Түүний ярилцлагаас онцлох 24 ишлэлийг тоймлон хүргэе.
 
  1. Би Т.Ганболдтой өрсөлдөх арай ч болоогүй. Тэр ардын баатар царайлж байгаад  түүнийгээ бусдыг хуурахад ашиглах байх. Тийм л онцгой чадвартай нэгэн.
  2. 2011 онд “Рекат” компанитай хийсэн миний хэлэлцээр бүтэлгүйтсний дараа ноён Т.Ганболд миний компанийг 23 сая ам.доллараар худалдаж авахаар над дээр ирсэн. Наймааг гурав хувааж хийсэн. Эхний хэсэг нь миний авсан 18 сая ам.доллар, хоёр дахь нь тавдугаар сард “Рекат”-аас урьдчилгаанд төлөгдсөн гурван сая ам.доллар.
  3. Д.Баатар бид хоёр олон дахин гадаад гүйлгээний шилжүүлэг хийхгүйгээр тохирч, Баатар над руу захиа илгээсэн. Захиан дээр “Рекат”-аас урьдчилгаанд төлсөн төлбөрөөр Т.Ганболдын төлбөрт тооцож, уг мөнгөө Т.Ганболдоос авна гэж тохирсон байсан. Өнөөдрийн байдлаар Ноён Т.Ганболд нийт үнийн дүнг 18 сая гэж яриад байгаа гэдгийг сонссон. Энэ мөнгийг Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт өгсөн авлига гэж яриад байгаа. Энэ бол худлаа.
  4. Монголын хууль хяналтын байгууллагад танилцуулах зорилгоор бүх холбогдох бичиг баримтыг нотариатаар баталгаажуулж, өмгөөлөгчид явуулсан.
  5. Ноён Т.Ганболд өөрийнхөө энэ тоглоомонд улсаа, хууль хяналтын байгууллагуудыг татаж оруулсан. Тэгээд ч зогсохгүй энэ тоглоомдоо АНУ-ыг мөн татан оруулсан.
  6. Нью-Йоркод би “Газпром” банк болон “Бат бродерс” компанийн эсрэг шүүхийн маргаанд оролцож байгаа. Уг маргааны хүрээнд энэ бүх асуудал нь Монголын хууль, эрх зүйн орчноос хальж гараад байна.
  7. Хуулийн байгууллагуудын бүх үйлдэл, алдаанууд татварын болон бусад бүх асуудлууд Нью-Йоркийн Дээд шүүхэд шалгагдана. Т.Ганболдын залилан хийсэн хууран мэхэлсэн бүх баримтууд байгаа. Өөрт байгаа бодит бүх мэдээллийг Нью-Йоркийн Дээд шүүхэд явуулсан.
  8. Монголын хууль сахиулах байгууллагад Т.Ганболд болон хамтрагчийнх нь хууль бус үйлдлийн талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг олон удаа өгсөн.
  9. Т.Ганболд “Монголын хууль сахиулах байгууллагууд миний нөлөөнд байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэх хаах эсэхийг би мэднэ” гэж хэлж байсныг бид баримтжуулсан.
  10. Одоо яригдаж байгаа мөнгө нь “Рекат”-д буцааж өгсөн миний мөнгө. Т.Ганболд Монголын прокурорын байгууллагатай санхүүгийн холбоотой гэж ярьж байсныг баримтжуулсан гэж хэлсэн.
  11. Миний шүүхэд гаргасан гомдол хоёр хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, Т.Ганболд болон түүний хамсаатнуудын луйврын үйлдлийг эрүүгийн журмаар шалгуулах, хоёрдугаарт, Т.Ганболд нь прокурорт авлига өгөхдөө ам.доллараар өгсөн гэж мэдэгдээд байгаа нь АНУ-ын Хууль зүйн яамаар шалгагдах нөхцөлийг бүрдүүлсэн.
  12. Т.Ганболд, “Газпром” банкны хамтаар АНУ-ын шүүх рүү эхэлж хандсан нь Монголын хуулиар шийдэгдэх асуудлыг АНУ-ын шүүхээр шийдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь прокурор, АТГ болон бусад хуулийн байгууллагад нэг талаараа маш том тус болсон. Монголд л шударга байдлыг тогтоолгоно гэж бодож байвал эндүүрэл. 
  13. “Алтан Дорнод Монгол” компанийг бүх хөрөнгөтэй нь Т.Ганболдод 23 сая ам.доллароор зарсан. Гэхдээ тэр хууль бусаар өмчилж байгаа.
  14. Т.Ганболд надаас компани худалдаж авсныхаа дараа “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн 71 хувийг эзэмшиж байсан Оросын “Алтан Дорнод” компанийн бүртгэлд өөрчлөлт оруулаагүй.
  15. Мөн “Яхтон” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулаагүй. 12 мянган ам.долларын төлбөрөө төлөөгүй. “Яхтон” ХХК нь “Алтан Дорнод Монгол”-ын найман хувийг эзэмшиж байсан. Нийлүүлээд бодоход 79 хувь болж байна.
  16. Т.Ганболд өөрийн эзэмшлийн биш компанийнхаа өмнөөс яагаад яриад байгаа юм бэ.
  17. Нийт өрийн хэмжээ 100 гаруй сая ам.доллар байсан. Гэхдээ Т.Ганболд 300 сая ам.доллар гэж ярьсан.
  18.  Тэр компанийн эзэн болсныхоо дараа хэн нэгний өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэхгүй байхын тулд өөрийнхөө эзэмшлийн өөр компани руу тэр дор нь шилжүүлж, анх худалдаж авсан компаниа татан буулгасан байсан. Шүүж үзвэл, анхны худалдаж авсан компани нь долоон хоногийн дараа татан буугдсан байгаа.
  19. “Газпром” банк “Коммерсантъ”-д өгсөн ярилцлагандаа тэдний өрийг худалдан авагч нь Т.Ганболд байсан гэдгийг дурдсан. Өөрөөр хэлбэл “Газпром” банк нь барьцаат зээлийн хөрөнгөө Ганболдын хамаарал бүхий “Бат бродерс” компанид зарсан.
  20. Т.Гандболдтой хуйвалдаад Ганболдод шилжүүлсэн зарсан гэсэн үг. Ингэснээр Ганболд нь нэгэн зэрэг өөрөө зээлдүүлэг, зээлдэгч болсон.
  21. Би “Газпром” банкны зээлийн батлан даагч нь байсан юм. Тиймээс энэ бол бас л залилан. Нэг хүн өөрөө зээлдэгч болон зээлдүүлэгч байж болохгүй.
  22. Энэ бүх асуудлыг Ганболд, Батзориг нар АНУ-ын хуулийн талбар руу чирээд оруулчихлаа. Энэ асуудлууд Монголд шийдэгдэхгүй ээ. Зөвхөн нэг газар шийдэгдэхээ больсон. Хөндлөнгийн газар хөндлөнгийн хүн энэ асуудлыг шийдэх болсон. Бүгдээрээ л ажлаа үнэнчээр хийгээсэй гэж хүсэж байна. Бид АНУ-д хандаад хэрэг үүсгээд тэднийг буруутай гэж үзвэл хариуцлагаа хүлээх байх. Цагаадвал зугаална биз.
  23. Би өөрийнхөө хувийн өмчийг л хамгаалсан. Алт олборлох өөрийн өмчөө хамгаалсан юм. Компанийн тооцоогоор тэр үед 350 кг алт алдагдсан байсан. Бид банктай төлбөр хийх хэрэгтэй байсан. Цалингаа тавих хэрэгтэй байсан. Ханган нийлүүлэгч нарт төлбөр хийх байсан. Гэтэл ажлыг нь бид хийгээд ашгийг нь нинжа нар хүртээд байсан.
  24. Нагац эгчийнхээ нэр дээр нэг компаниа бүртгүүлсэн байдаг юм билээ.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-06-28 10:29:13
    Mongoliin baylagiig gadnii nuhduud ezemsheed odoo yu yriad baigaa yum be hoinoos ireed honi manaih, hotond orood chono manaih gegch bolj bah shiv dee, yachihsan...
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Дарь 2019-01-23 16:50:08
    Төлбөртэй бичлэг байна.
    66.181.178.139
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-23 16:09:51
    Урд өмнө нь юу ч дуугараагүй байж гэнт дуугарна аа гэж????????? юу бодогдож байна
    202.9.42.55
    Мэдэгдсэн Хариулах
  • z 2019-01-23 14:43:23
    Ene ih oriig ni darsan hun 4-5 sayhan $ iin naana tsaana asuudal uusgeh uu .......
    66.181.160.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-23 11:15:48
    Энэ орос эр манай авилгач хууль хяналтын хүмүүстэй, тухайлбал Дорлигжавтай , хувилдаж, тал засах гэж худлаа ярьж байна.
    103.10.21.83
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-23 10:07:59
    hudlaa medeelel
    122.201.23.226
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-23 09:52:58
    Энэ Монголд татвар төлөхгүй гээд зугатаагаад гарсан луйварчин орост итгэх итгэл алга даа яг ингэж ярьсаныг хэн батлах юм Дорлигжавын гарч урт байна даа аргагүй ...
    202.21.125.35
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2019-01-23 08:38:40
    Дорлигжавын л хор уршиг явж байна ямар хэмжээнд хор дагуулах нь вэ гэдэг цаг хугацааны болоод ШУДРАГА ХУУЛЬ, ШҮҮХ-ийн л асуудал болж байна даа. Шудрага ёс манд
    202.131.246.238
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-23 07:31:42
    худалдагдсан орос
    66.181.189.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-01-23 06:03:21
    Za ene khen ni zob ayraad khen ni buruug khuuli tsagdaa nar shiideg dee kharaj l baya
    64.119.17.205
    Мэдэгдсэн Хариулах
  • wed 2019-01-23 05:50:21
    Ene Ganbold gj zaluu udii nasandaa gehed zunduu ihiig hiij buteesen hun bnlee. Mongol zaluu neg bur iim baigaasai
    66.181.167.191
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорлигжав Паушикт нэлээн монго толжээ 2019-01-23 05:27:22
    Дорлиг аргаа бараад Паушик гэж орост ямарч байсан Сая Доллараар л Дуугарна. Паушикийн амнаас гарсан уг болгон хэдэн мянган доллар .. толоод л байждээ ..
    139.5.219.34
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2019-01-23 05:21:03
    ene balai oros Dorligjaw hoer ch hun itgehed hezuu erguu yum yriad baih shig !
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2019-01-23 05:15:04
    Гадны хүмүүс орж ирээд л олон юм яриад л ,Энэ -2 асуудлыг маш зөв шийдэх хэрэгтэй.Ганболд н улайм цайм ингэж ярихгүй байлгүй дээ.
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах