Д.Муратад холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхгүй
УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхгүй. Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Харин Дээд шүүхээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэлэлцэхгүй гэжээ.

Хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэсэн зүйл ангитай, тэр нь хөнгөн хэрэгт ордог бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь нэг жил юм байна. Тиймээс хэлэлцэхгүй гэсэн шүүгчийн захирамж гарчээ.

Харин энэхүү шийдвэрийг хохирогч Б.Бахытгүл эсэргүүцэж “Тэрбумтан шүүгч Ч.Хосбаяр нь Хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй тухай захирамж гаргаж, Д.Муратын эрүүгийн хэргийг замхруулсанд нь маш их харамсаж, ой гутаж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэсэн, хэргийг өнгө мөнгөөр шийддэг, шударга ёсыг үгүй хийсэн, авлигачин шүүх байгаад нь үнэхээр хэлэх үг алга.

Цаашдаа олон улсын хүний эрхийн хороонд хандана гэдгээ намайг дэмжсэн , зовсон цагт хамт байж урам хайрласан олон түмэндээ, найз нөхөддөө, ойр дотны хүмүүс та бүхэнд мэдэгдэж байна. Би эрхийнхээ дагуу тэмцсэн” гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • BOLOVSROL NIMGEN 2019-01-23 11:37:10
    ERH ailiin duraaraa pizdakuud baih ymaa.Huuli juram yuuch medku. Huun heleltseh hugatsaa duuschihsan heregiig heleltschvel naad shuugch chin shorond orchinsht
    202.131.228.114
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-23 10:47:24
    хеесен боовны хеен хэлэлцэх хугацаа гэж байдаг юм бна шуу
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • sdghjjh 2019-01-23 09:05:06
    tri glaza
    202.9.43.47
    Мэдэгдсэн Хариулах