Ирэх долоо хоногт НӨАТ-ын буцаан олголт орно
2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг ирэх долоо хоногоос олгохоор болжээ.
 
Татварын ерөнхий газраас энэ сарын 25-ны дотор НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг нягталж, шалгаад бүх тооцооллоо цэгцэлж Сангийн яаманд хүргүүлсэн байна.
 
Энэ талаар тус газрын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаа “НӨАТ-ын баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа өнгөрснөөс хойш Татварын ерөнхий газар мэдээлэл, судалгаагаа нэгтгээд нэгдүгээр сарын 25-ны дотор Сангийн яаманд хүргүүлдэг. Сангийн яам санхүүжилтээ шийдээд Монгол банкинд шилжүүлснээр НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ. Хэрэв бүртгэлийн мэдээлэл нь алдаатай бол иргэдийн дансанд мөнгө нь оролгүй буцаагддаг тул мэдээллээ дахин шалгаж нягтлахыг иргэдэд анхааруулж байна” гэв.

Татварын ерөнхий газар иргэдийн мэдээллийг баталгаажуулж, Сангийн яаманд хүргүүлснээр санхүүжилтийг шийдвэрлэн Монгол банкинд шилжүүлнэ. Үүний дараа иргэдийн дансанд НӨАТ-ын буцаан олголт орж ирэх юм.

Энэ жил  нийт 808 мянган иргэнд 121 орчим тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгохоор болсон нь  өнгөрсөн оноос 20 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.