Хууль зүйн дэд сайдыг гурван ч шатны шүүх буруутай гэсэн ч ...
МАХН-ын дарга Н.Энхбаярт авлига хээл хахуулийн хэргээр шүүхээс ял оноосон. Ер нь түүнийг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн үеэс Хуулийн байгууллага туслах Б.Хуяг, төрсөн дүү Н.Энхтуяа нарыг  эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Гэвч хилийн дээс алхасан учраас Олон улсын цагдаагийн байгууллага Интердоль хандахаас аргагүй болсон юм. Интерпол өөрийн цахим хуудас болон гишүүн улс орнуудаараа дамжуулан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байсан ч түр хугацаанд цуцлах шаардлагатай болсон юм. Учир нь Монгол Улсын Хууль зүйн дэд сайд эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгнө үү гэх хүсэлт тавьсантай холбоотой.

Тэрхүү дэд сайд нь Э.Эрдэнэжамьяан юм. Тэрээр хууль зүйн дэд сайдын албан тушаалд очмогцоо яамнаас нээж өгсөн erdenejamiyan@moj.gov.mn гэх  албан ёсны и-тейл хаягаар Интерполын ерөнхий нарийн бичгийн дарга Роналд Нобелд хандан захидал илгээснээр Авлигатай тэмцэх газрын явуулж байсан мөрдөн шалгах ажиллагаанд ноцтойгоор саад учруулсан юм.

Тиймээс Э.Эрдэнэжамьяаныг Хууль зүйн дэд сайдын албан тушаалыг ашиглаж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан буруутай хэмээн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх үзэж 2014 оны гуравдугаар сарын 31-ны өдөр улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хасаж, 8 сая 424 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан юм.

Мөн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан билээ. Гэвч Э.Эрдэнэжамьяан дээрх шүүхүүдийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан юм. Улмаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өмнөх хоёр шатны шүүхээс Э.Эрдэнэжамьяанд оноосон ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, гурван ч шатны шүүх Хууль зүйн дэд сайдыг буруутай хэмээн үзэж улс төрийн албан тушаал хаших эрхийг нь хоёр жилээр хасах, 8.4 сая төгрөгөөр торгох ял оноогоод байна.

Өдийг хүртэл давж заалдсан дэд сайд дахин давж заалдах нь ойлгомжтой биз. Тэрээр одоо Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй. Хэрвээ Ерөнхий шүүгч шат шатны шүүхийн шүүгч нарын шийдвэрийг үндэслэлтэй гэж үзвэл Үндэс хуулийн цэцэд хандах боломжтой. Гэвч энэ бүхний эцэст цаг хугацаа явсаар байх юм.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Kanji 2014-09-08 03:37:23
    odoo boliod ajlaa ogood tseverhen salhaa bodmoor yumdoo. yasan ch sonin yum. ugaasa yos zui gej yum alga baishdee ene hund. Yal avaad shoogii yavchihaasa omno, ajilaa ogood amdirlaa bodmoor yumdoo.
    103.26.193.2
    Мэдэгдсэн Хариулах