10 настай хүүхэд мориноос унаж амиа алджээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, олон арван хүүхэд гэмтэж бэртсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон эмгэнэлтэй явдал гарсаар байгааг тухай бүр анхааруулж буй.

Түүнчлэн хүйтний улирал буюу өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй, хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт  болон Аймгийн Засаг дарга нарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан бөгөөд 2019 онд 21 аймгийн Засаг дарга нарт мөн хүргүүлээд байна.
 
Хүйтний улирал буюу жил бүрийн 11 дүгээр сараас тавдугаар сарыг хүртэлх  хугацаанд газар, зам харгуй хөлдүү, халтиргаа гулгаатай өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулснаас болж тус уралдааны үеэр болон хурдан морины үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амссан тохиолдлууд ихээр гарч байсан бөгөөд  2019  онд хурдан морь хөлслөх  үеэр 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай тохиолдол гарчээ.
 
Та бид үр, хүүхдийнхээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд өсөж, торних, хөгжих, сурч боловсрох эрхийг хангах хамгаалах үүргийг тэднийхээ өмнө хүлээдэг. Иймд иргэд та бүхнийг хүйтний улирал буюу өвөл, хаврын улиралд хүүхдээрээ хурдан морь унуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2019-01-24 02:36:18
    Хэн тэр морь уралдахыг үздэг юм бэ? Одоо болих хэрэгтэй шүү дээ. Наадмаар ганц уралдвал болоо шүү дээ.
    202.131.246.179
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-24 01:42:01
    зөвхөн өөрсдийнхөнө хүүхэд унаж болно гээд хуульчлаад өгчих тэгээд л зогсоно өөрөөр наад новшнууд чинь хүний хүүхэд хайрлана гэж байхгүй
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Тамаас 2019-01-23 16:51:02
    Мангас мие
    182.160.3.78
    Мэдэгдсэн Хариулах
  • АРД 2019-01-23 11:15:38
    одоо болиочээ баячуудаа одой мориороо хаа хүртэл уралдах вэ ? хүний хүүхэд алахаа болиоч
    202.70.34.115
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-23 09:42:33
    Тэр Ми овогтдоо хэл гол хүн нь шүү дээ
    202.21.125.35
    Мэдэгдсэн Хариулах