Ахуйн осол гэмтлээс хүүхдүүдээ хамгаалъя
 
Удахгүй сар шинийн баяр болно. Бараг айл болгон халуун бууз, сүүтэй цайгаа зэхэж, зочид гийчдээр дүүрэн хөл хөдөлгөөн болдог.

Баярын ширээндээ тавих бууз баншаа хурдан жигнэж, зочид гийчдээ чилээхгүйн тулд зарим айлууд цахилгаан зуух/эсвэл гэрийн зуухан дээр тавьсан тогоо/ болон бидний хэлж заншснаар халуун тогоон дээр хоёр зэрэг бууз тавих асуудал хаана ч байдаг л зүйл.

Тэгвэл яг энэ мөчүүдэд таны бага насны хүүхдүүд хаана, юу хийж явааг анхаарах сөхөө хэр их байдаг вэ.
 
Ахмад буурлууддаа золгохоор айлчлан ирсэн зочдоо баярын ширээний ард суулгах, идээ шүүсээ сэргээн хоол ундаа зэхэх, буцахаар завдаж буй зочиддоо гарын бэлэг өгөх гээд л том жижиггүй бужигнаж байгаа энэ цаг үед нялх үрсээ нэг санаарай.

Бага насны хүүхдүүд аягатай болон халуун сав, данхтай цай татаж унаган түлэгдэх, халуун зууханд хүрч гар хуруугаа хайрах, халуун тогоотой буцалсан ус, цай зэрэгт унаж түлэгдэх, улмаар гэмтэж бэртэн амь нас нь аюулд орох эрсдэл учирч болзошгүйг хаана хаанаа анхаарна уу.

Томуу, томуу төст өвчин болон гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогоос гадна ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлж үр хүүхдийнхээ эрүүл, аюулгүй орчинд өсч хөгжих бололцоог бүрдүүлж өгөх нь эцэг эх та бидний хувьд хамгийн чухал юм шүү.  Үр хүүхэд минь эрүүл саруул, эсэн мэнд өсч бойжихоос илүү баяр томчууд бидэнд үгүй билээ.


О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.