Намын даргаа “ичээсэн” нийслэлийн МАН

НИТХ-аас Хотын даргад С.Мөнхчулууныг томилуулахаар албан бичгээ хүргүүлсэн ч шийдвэр хараахан гараагүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудал дээр нэлээд толгой гашилгаж суугаа биз. Өөрийн ярьдаг шударга ёсны талд зогсч, С.Мөнхчулууныг батламжлах уу. Аль эсвэл анхнаасаа улс төрийн тохироогоор өрсөлдсөн С.Амарсайханыгаа дахин зүтгүүлэх үү. Ардын бөхийг байлах уу, ноёны бөхөд боломж олгох уу гэдэг хүндхэн сонголтыг тэр хийнэ.  Магадгүй энэ удаагийн шийдвэрээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэн бэ гэдэг нь мэдэгдээд эхэлнэ.  Тэгэхээр Ерөнхий сайд нэлээд болгоомжтой хандаж, шийдвэрээ танилцуулна байх. Ер нь Ерөнхий сайд аа, намын дарга аа ийм байдалд хүргэсэн нь нийслэлийн МАН юм. Тэд намынхаа “Төв хороо” буюу Удирдах зөвлөлийн  гаргасан шийдвэрийг ихэнхдээ сөрж дуугарч байна. Намын Удирдах зөвлөлөөс гаргасан саналын эсрэг шийдвэрүүдийг тэд гаргаж чадаж байна.

Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард Нийслэлийн МАН-ын даргаар Д.Сумъяабазарыг сонгосон байдаг. Уг нь эрх баригч нам Удирдах зөвлөлөө хуралдуулан Су.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргад дэмжиж явуулсан байдаг. Гэсэн ч нийслэл дээр Су.Батболд Д.Сумъяабазарт ялагдаж, Удирдах зөвлөлийн шийдвэр талаар болж байсан удаатай. Энэ байдал дахиад л Хотын даргын томилгоон дээр гарч ирсэн. Эрх баригч намаас Хотын даргад С.Амарсайханыг,  харин түүний оронд Р.Дагвыг томилуулах чиглэл өгч, саналаа хайрцаглан НИТХ хуралдсан байдаг. Гэвч заалнаас нэр дэвшсэн С.Мөнхчулуун гишүүдийн олонхийн саналыг авч, сонгогдсон. Энэ нь хэний ч санаанд ороогүй ялалт болсон. Үүнээс харахад Нийслэлийн МАН-д Удирдах зөвлөлийн шийдвэр хамаагүй бололтой. Тэд өөрийн гэсэн дотоод ардчилалтай, амьтай юм байна. Энэ сайн хэрэг шүү.  Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэр ардчилсан сонголтыг С.Мөнхчулуунаар дамжуулан баталгаажуулах л үлдээд байна.

Хотын даргаар сонгогдсон С.Мөнхчулууны хувьд “Батламжлахгүй байх асуудал үүсэхгүй болов уу. Би хуульд заасан шаардлага, шалгууруудыг хангасан. Мөн НИТХ-ын Төлөөлөгчдийн олонхийн санал авч сонгогдсон учир Ерөнхий сайд батламжилна гэдэгт итгэж байна” хэмээн тайлбар өгсөн билээ.

Зууны мэдээ
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-01-25 12:41:42
    Хор найруулж гарч ирсэн нөхөрийг батламжилж болохгүй.
    103.57.93.48
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-01-24 05:28:01
    нийслэлийн иргэдийн хурал зөв шийдвэр гаргасан
    103.57.92.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Лхагва 2019-01-24 04:16:30
    Сэлэм эргүүлж хүн алах гэж дайрдаг нөхдүүд хэдийдээ ардын бөх болчихдог бна аа
    64.119.20.130
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-01-24 03:31:02
    Бат-Үүл тэргүүтэй АН-ыхан Ми овогтын талынхантай хуйвалдаж энэ Мөнхчулууныг гаргаж ирсэн. Салга алуурчин мөдхөн шангаа хүртэнээ.
    174.50.62.78
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2019-01-24 03:11:04
    Миеэ, 60 тэрбумын Сундуй нарын бууны нохой Мөнхчулуун гэгчээс өөр нэр цэвэр хүн алга уу. Төрсөн дүү нь олны дунд сэлэм эргүүлж танхайрдаг зэрлэг гар гэж байгаа ...
    150.129.140.230
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-24 02:58:04
    Удирдах зөвлөлийн шийдвэрээ дагаад байвал НИТХ гэж байгаад хэрэггүй ш дээ.
    192.82.65.120
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-01-24 02:43:03
    хотын намын дарга сумьяабазар гэж хуний хэлсэн угийг тоть шиг давтдаг еерийн гэсэн толгойгуй байж олон сонгуульт ажилдаа толгой нь эргэсэн амьтан байнаа
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-24 02:27:45
    sanduygiin tuluulugch baykh shig baygaa yum . tegekheer yaji batlakh we dee
    103.229.122.112
    Мэдэгдсэн Хариулах
  • Амар 2019-01-24 02:22:23
    Тэр Амарбаясгалан гэдэг биеэ тоосон новшид их учир байгаа. Ийм генсектэй хол явахгуй л дээ
    59.153.113.52
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-24 02:11:01
    Намын удирдах зөвлөлийн шийдвэрийг сөрвөл энэ намд байгаад хэрэггүй ш дээ, Ерөнхий сайд өөрийн хүнээ л тавьж байж хамтарч ажиллана шүү дээ
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах