Загвар өмсөгч эмэгтэй амиа алдсан хэргийг хаалаа
Өнгөрсөн 2018 оны аравдугаар сарын 25-нд Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментийн 11 давхраас 22 настай, загвар өмсөгч Ч унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. 

Хэрэг гарснаас хойш гурван сарын хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, НЦГ-ын Мөрдөн шалгах газраас хяналт тавьж ажилласан билээ. Хэрэгт холбоотой сэжиг, таамаг бүрийг нарийвчлан шалгахад талийгаачийн амь биед халдсан, амиа хорлоход нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул цагдаагийн байгууллага хэргийг хаах саналаа хяналтын прокурорт шилжүүлсэн байна.

Энэ талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Н.Баттөмөр "Талийгаачийн унасан “Кэй Эйч” апартмент хотхоны камерын бичлэгүүдийг шалгахад, хэрэг болсон өдөр буюу 2018 оны аравдугаар сарын 24-ний 10.35 цагт 6-Б байрны 10 дугаар давхраас цахилгаан шатаар Б1 давхарт бууж, гараашаар дамжин 6Д байрны 11 давхарт цахилгаан шатаар ганцаараа гарсан байна. Хэргийн газрын үзлэгээр 6Д байрны 14 дүгээр давхрын коридорын салхивчны ирмэг, бариул хэсэгт, гарын мөр илэрсэн.

Шинжилгээ явуулахад талийгаачийн гарын хээтэй тохирсон. Мөн талийгаачийн цогцсоос олон тооны гэмтэл илэрсэн бөгөөд тэдгээр нь өндрөөс унах үед үүссэн байх боломжтойг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.
 
Талийгаачийн ах зарим хүнийг дүүгийнхээ үхэлд буруутай хэмээн олон нийтийн сүлжээгээр тараасныг цагдаагийн байгууллага шалгахад, сэжигтэй зүйл гараагүй. Тэдгээр иргэд өөрсдийг нь гүтгэсэн тухай хариу гомдол гаргасан" гэв.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Naiz zaluu ni sejigtei 2019-01-24 18:42:33
    Naiz zaluu ni eeljit hardlagaa hetruuleed zodood alchaa biz, Ih l tom ar taltai yum bn, mongoliin tsagdaa, huuli huchnii baiguullagiig hudaldaad avchihsan bn
  • Зочин 2019-01-24 13:30:09
    Цагдаа яагаад ажлаа хийж чададгүй юм бэ Тэнэг хүн ч ойлгож чадах юм дээр ...дээрээс унасан хүн чинь бяцардаг цусан гэж тэр хавиараа нэг гойжсон байдгийм...
  • 1 2019-01-24 08:22:43
    11 даврахаас унавал бүх яс хугарч бяцарч тэр хавиар нь нил цус нэлийдийн байгаа биз дээ. Чирч авчраад хаясан нь тодорхой байхад арай ч дээ.
  • Зочин 2019-01-24 07:53:53
    Үзэсгэлэнтэй сайхан төрсөн асар их ирээдүй хүлээж байсан ийм гоё хөөрхөн төрсөн хүн амиа хорлон гэж түүхэнд байхгүй бусдын гарт үхсэн нь үнэн шүү
  • Монгол 2019-01-24 06:14:04
    Энэ их сэжигтэй хэрэг байна. Амиа хорлох шалтгаан нь тэгвэл юу байх вэ. Зүгээр л хэргийг хаана гэдэг нь амиа хорлох нь жирийн байдаг зүйл гэсэн утгатай юм биш ү...
  • зочин 2019-01-24 05:28:58
    Зүв зүгээр байж байгаад үсэрнэ гэж үү. Амиа хорлоход хүргэсэн зайлшгүй нөхцөл байдал байж л таараа. Манай цагдаа даанч муу ажиллах юм
  • Ахмад настан  2019-01-24 05:01:02
    Аймаар юм. Сэтгэл санаа нь тогтворгүй байждээ. Гэхдээ хачирхалтай л юмдаа. Сэжиглэгдэж байсан хүмүүсий нь сайн шалгасан юм болуу?
  • zochin 2019-01-24 04:18:56
    ymar sn ymbe.ter oxin amia xorloogui.
  • ee zailuul  2019-01-24 03:42:41
    ih sonin yum, uhsenii hohi geed orhij baigaa hereg baih n dee.
  • баяр 2019-01-24 03:31:00
    Ид залуу 22 -хон настай , тэгээд ч ирээдүй нь хачин сайхан гэрэлтэж буйг мэдэрсэн , өөрийн гоо сайхныг мэддэг охин зүгээр л үхье гээд амиа хорлох уу.