ФОТО: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үндэсний төв ашиглалтад орлоо

Баянгол дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үндэсний төв ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Уг төв нь Монгол Улсын хамгийн том, орчин үеийн, иж бүрэн хүчин чадал бүхий ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ юм.

БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү төв 14990 мянган метр квадраттай, 20 мянган метр квадрат газарт баригдсан байна.

Уг төвийн нээлтэд Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа оролцож, хэлсэн үгэндээ “Манай Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэхүү том бүтээн байгуулалт бий болсонд Баянголчууд бид туйлын баяртай байна. 2015 оноос дүүргээс газар чөлөөлж, дэд бүтэцийн асуудлуудыг эрчимтэй шийдэж барилгын ажлыг саадгүй явуулах боломжоор бүрэн хангаж ажилласан. Үүний үр дүнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв цаг хугацаандаа ашиглалтад орлоо. Барилга ашиглалтад орсноор Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энд ирж эмчлүүлэх, сувилуулах, амрах зэрэг олон үйлчилгээг цогцоор нь авах боломжтой болж байгаа. Мөн энэ том бүтээн байгуулалтыг дагаж 20 дугаар хорооны зам талбай засагдаж, үйлчилгээний төвүүд шинээр бий болж иргэдийн амьдралын чанар сайжирна гэдэгт итгэлтэй байгаа” гэв.



Энэхүү төв нь 250 ортой, өдөрт энэ хэмжээний өвчтөн хүлээн авах хүчин чадалтай, хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасаг, нөхөн сэргээлтийн сургалтын төв зэргээс бүрджээ.

Төслийг БНХАУ-ын “Зун Юань Интернэшнл Инженеринг” компани гүйцэтгэсэн бөгөөд төслийн хугацаанд 120 монгол ажилтан тогтмол ажиллаж, ачаалал ихтэй үедээ энэ тоог 260 гаруй монгол ажилтан болгон нэмэгдүүлж ажилласан байна.



















Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сувдаа 2019-01-25 04:27:54
    ийм сайхан төвтэй болсонд маш их баярлаж байна амжилт
  • Туул 2019-01-25 04:00:54
    Хэн нэгэн даргын санаачлагаар биш, хятадын засгийн газрын 100%н хөрнгө оруулалтаар барьсан гээд мэдээгээр гарсан.
  • g 2019-01-24 18:33:26
    Iishee ni ochih avtobus unaand ni tergentsertei hun yavah bolomjtoi bolgoh, ugui bol hugjliin berhsheeltei huuhedtei mashin unaagui humuus yaj ochih ve
  • Сэтгэцийн эмч  2019-01-24 14:26:43
    Одонтуяа даргад маш их баярлаж байна. Та хүүхэд байхаасаа санаачлагатай, дайчин, хариуцлагатай мундаг эмэгтэй шүү. Энэ төв бол маш их хэрэгтэй юм.Баярлалаа.
  • Эркаа 2019-01-24 11:49:33
    Хуучин паркад барих гэж байхад Эрдэнэ ван газар дээр нь ордон барьчихсан тэ. Одоо газрын мухарт цэвэрлэх байгууламжийн хажууд газар өгсөн. Ха ха
  • ЗОЧИН 2019-01-24 10:00:53
    Ямар гоё юм бэ? Ашгүйдээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүүхдүүдийн аав ээж гялайж дээ.