Тайландын мэргэжлийн хөлбөмбөгийн лигт дахин нэг тамирчин тоглоно
Монголын хөлбөмбөгчдийг гадны улс орнууд сонирхож эхэллээ. Тодруулбал А.Мөрөн өнөөдөр Тайландын мэргэжлийн хөлбөмбөгийн лигт тоглож байгаа бол түүний араас А.Чинзориг явахаар болжээ. А.Чинзориг нь Монгол Улсын шигшээ багтаа 2010 оноос хойш зүтгэж байгаа Улаанбаатар FC багийн хагас хамгаалагч юм.

Тэрээр ирэх 11 дүгээр сард Тайланд улсыг зорих бөгөөд тэнд сонгон шалгаруулалтад орсны дараа аль багт тоглох нь тодорхой болох аж. Ямартай ч манай улсын хоёр тамирчин Тайландын мэргэжлийн хөлбөмбөгийн лигт тоглохоор болсон баяртай мэдээг Монголын хөлбөмбөгийн холбооноос дуулгалаа. Энэ тоо ч цаашид нэмэгдэж, улс орныхоо нэрийг тив дэлхийд мандуулах хөлбөмбөгчид олон төрөх болтугай.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine