АТГ, ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

08:30 цагт: Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд Жендерийн үндэсний хорооны 2019 оны ээлжит хуралдаан эхэлнэ.

10:00 цагт: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 10-р давхрын хурлын зааланд эрх зүйн хөтөч багш бэлтгэх сургалт болно.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10:00 цагт: Монголбанкны "В" байрны тавдугаар давхарт 2018 оны IV улирлын Инфляцийн тайланг танилцуулах нээлттэй сонсгол болно.

11:00 цагт:  MN-Мэдээллийн төвд  “Хөдөлмөрчдийн төлөөллийн шинэчлэлд нэгдэцгээе” хэмээн олон нийтийг уриалж иргэд мэдээлэл хийнэ.

11:00 цагт:  МҮХАҮТ-д Хууль зүй, дотоод хэргийн салбарын улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлт болно. 

11:30 цагт:  АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд АТГ-аас сар бүрийн 25-ны ээлжит мэдээллээ хийнэ.

12:00 цагт: Нийслэлийн цагдаагийн газарт ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт: “ХАНГАРЬД” ордны 1-р давхарт “Номоо солилцъё” бичил номын сангийн төслийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдана.

14:00 цагт: Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран “Монгол эрэгтэйчүүдийн үнэлэмж-зөв хандлагын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.